Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо

Р.Ханджав
2026/03/31

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.03.30/-ийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганы  хуралдаанд танилцуулав. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учрал нь 2007 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2010 онд Британийн Лимкоквин их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд Түүхийн ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалсан. Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албанд олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн хэлтсийн дарга
2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
2018-2020 онд Монгол Улсын Их хурал дахь Цахим бодлогын түр хорооны дарга
2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2025 оны 6 дугаар сараас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, хөгжлийн сайд
2025оны 11 дүгээр сараас Монгол Улсын Их Хурлын дарга , МАН -ын дарга

СОНГУУЛЬТ АЖИЛ
2009 онд МАН-д элссэн. 
2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга,
2010-2019 онд МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч
2019-2024 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч
2023-2025 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан.  Ерөнхий сайдад нэр дэвшигчээс гишүүд боловсролын салбарын шинэчлэл, төрийн өмчит компанийн засаглалын менежментийг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлого, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх гэх мэт олон асуултад хариулт авч, саналаа хэллээ. 

 УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 107 гишүүний  88 нь буюу 82,2 хувь нь дэмжиж, “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. 

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсонд талархал илэрхийлээд “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Өөрийн дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгыг эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил болон авлигын эсрэг чөлөөлөлтөөр хэрэгжүүлнэ гэв. Тухайлбал, эдийн засгийн чөлөөлөлтөөр хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөхийг зорьж байгаа бол эрх зүйн чөлөөлөлтөөр хуулийн хулгай, хийдэл давхардал, дүрэм журмын гох дэгээг арилгана гэв. Сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцдөө түшиглэн, түлш шатахуун, эрчим хүчний импортын хараат байдлаас чөлөөлөхөд ногоон хөгжлийн буюу гурав дахь чөлөөлөлтийн зам чиглэхийг тодотгосон. Дөрөвдүгээрт, авлига, ашиг сонирхлын гэмт хэргийн эсрэг тэмцлийг биечлэн манлайлж ажиллахаа илэрхийлээд, бүх шатанд ёс зүй, хариуцлагын цаг эхэлснийг онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 15 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 15 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02