Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 4 дэх тайланг өргөн мэдүүллээ

Р.Ханджав
2026/03/20


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Монгол Улс дахь эрүүдэн шүүхийн эсрэг үндэсний үйл ажиллагааны хүрээнд тус Байнгын хороотой тогтмол холбогдож, тухай бүрд цаг алдалгүй мэдээллээр хангаж, асуудлыг шуурхай шийдвэрлэн, сайн ажиллаж байгаа хэмээн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд талархал илэрхийллээ. Мөн цаашид манай улсад тулгамдаж буй асуудал буюу төрийн үйл ажиллагаа, хандлагаас үүдэлтэй зүй бус харилцаа, үйлдлээс улбаалан хүний эрх зөрчигдөх явдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг захив. Ялангуяа эрүү шүүлт бол эрүүгийн гэмт хэрэг гэдгийг анхааруулж сануулах чухал гэдгийг онцолсон юм.  



Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ.” гэж заасны дагуу өнөөдөр /2026.03.20/ Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт өргөн мэдүүллээ. Энэ жилийн тайланд өмнөх гурван тайланд илтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, биелэлтийг харьцуулан дүгнэж, хараат бус, бие даасан чиг үүргийнхээ хүрээнд тодорхой саналуудыг хавсаргаснаараа онцлогтой хэмээн Я.Цэлмэн гишүүн тайлбарлав.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцооныхоо хүрээнд өнгөрсөн онд улсын хэмжээнд 55 335 хүнд сургалт явуулж, хүний эрхийн нарийн мэргэшлийн сургагч багш 1100-г бэлтгэжээ. Түүнчлэн эрх чөлөөгөө хязгаарлуулсан 2082 иргэнээс асуумж авч, 65 газарт хяналт шинжилгээ хийж, 469 хүнтэй ганцаарчилан уулзаж, хууль зүйн зөвлөгөө өгч, тусламж үйлчилгээ үзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон хууль сахиулах байгууллагын алба хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газрын ажилтан, төрийн албан хаагчдын төлөөлөл 425 хүнээс асуумж авч, эрүү шүүлт тулгах, зүй бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн талаарх 61 гомдол мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн талаар тайланд тусгажээ.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны тайланг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах зохицуулалттай.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21