“Гадаадын хөрөнгө оруулалт-Хууль эрх зүй” өдөрлөг зохион байгууллаа

Р.Ханджав
2026/03/17

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Улаанбаатар хотын худалдааны танхимын нэрэмжит “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр /2026.03.17/ “Гадаадын хөрөнгө оруулалт-Хууль эрх зүй” хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Арга хэмжээг Эдийн Засаг, Хөгжлийн Яам болон Улаанбаатар хотын Худалдааны танхим санаачлан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Монгол дахь Хятадын Ерөнхий Худалдааны Танхим” болон Монголын хуульчдын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй болон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй гадаадын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид өргөнөөр оролцов.

 

 

Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн хэлсэн үгэндээ Монгол Улс нээлттэй эдийн засгийн бодлого баримталж, хөрөнгө оруулалтын орчныг ил тод, тогтвортой болгох, бизнесийн орчныг сайжруулах чиглэлд бодит шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгааг онцлов. Тэрбээр Монгол, БНХАУ-ын стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, хөрөнгө оруулагчдыг урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа.

 

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань хэлсэн үгэндээ хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтын хөгжлийг урагшлуулах өргөн боломж байгааг илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн чухлыг онцоллоо.

Түүнчлэн Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг уг арга хэмжээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн орчны талаар бодит мэдээлэл өгөх, бизнесийн орчны ойлголтыг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ  болж байгаа талаар дурдлаа.

 

 

Өдөрлөгийн хүрээнд хөрөнгө оруулагчдад чиглэсэн хууль эрх зүйн орчин, бизнесийн үйл ажиллагаанд тулгарч буй эрх зүйн асуудлууд, маргаан шийдвэрлэх механизм, арбитрын тогтолцооны талаар мэргэжлийн илтгэл, мэдээллийг хүргэлээ.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид чөлөөт уулзалт, зөвлөгөө авах боломж бүрдэж, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөв.

 

 

Энэхүү өдөрлөг нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн зохицуулалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл хүргэх, Монгол, Хятадын бизнесийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо Өчигдөр
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа 2026/07/12
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/07/11
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр н… 2026/07/11
"Мөнхөд орших Монгол" наадмын нээлт иргэдийг огшоолоо 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМ… 2026/07/11
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ … 2026/07/11
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сур… 2026/07/11
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшү… 2026/07/11
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий Ким Хе Гён "Чингис хаан" Үндэсний музейд… 2026/07/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ 2026/07/09
Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус х… 2026/07/08
Засгийн газар хуралдаж байна 2026/07/08
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ 2026/07/07
Наадмаар зургаан чиглэлд 32 автобус үнэгүй үйлчилнэ 2026/07/07
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион … 2026/07/07
ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАН… 2026/07/07