Баялгийн төрөлжсөн сангуудын хуваарилалтыг шинэчилж, иргэдэд хүртээх өгөөжийг нэмэх хэлэлцүүлэг боллоо

Р.Ханджав
2026/03/17

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор ирэх дөрөвдүгээр сард “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.

Энэхүү арга хэмжээг угтсан “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж, эдийн засаг, санхүүгийн мэргэшсэн зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, санал шүүмжээ нээлттэй ярилцлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хурлыг нээж хэлсэн үгэндээ “Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын зарцуулалтыг 2030 он хүртэл царцаасан нь зөв үү гэдгийг нягтлан үзэх, баялгийн сангуудын хуваарилалт тэгш, шударга байж чадаж байна уу? Хуримтлалын санг зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн зориулалтаар зарцуулахаар зохицуулсан нь бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд дахин авч үзэх шаардлага зүй ёсоор гарч байна” гэж хэллээ. Иймээс Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын хуваарилалтыг шинэчилж, иргэдэд хүртээх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар зөвлөлдөх энэхүү хэлэлцүүлгийг хийжээ.
2025 оны эцсийн байдлаар Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангууд болох Ирээдүй өв санд 5.7 их наяд төгрөг, Хуримтлалын санд 1.1 их наяд төгрөг төвлөрүүлээд байгаа юм. “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Зөвлөлдөн шийдье” зөвлөлийн ажлын алба хамтран зохион байгуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21