Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

Р.Ханджав
2026/03/17


Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу мега төслүүдийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй холбогдох албаныхан China CAMC Engineering Co., Ltd. компанийн ерөнхий менежерийн орлогч Лю Шэнчэн болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Мөн нийслэлээс 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх “Хүннү хот”, “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр”, “Лаг хатааж, шатаах үйлдвэр” зэрэг мега төслүүдийг эрчимжүүлэхэд China CAMC Engineering Co., Ltd. компанитай хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв. 

Түүнчлэн Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын төмөр замын терминалуудыг нэгтгэн төвлөрүүлэх юм. Тодруулбал, 2040 он гэхэд жилдээ 7 сая тонн хүртэлх ачаа тээврийг нэвтрүүлэх хүчин чадалтай агуулах, гаалийн үзлэгийн нэгдсэн цогцолборыг байгуулахаар төлөвлөж, хуурай боомт болгон хөгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн ажлууд үргэлжилж буй” гэлээ.

Үргэлжлүүлэн “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Батырбек “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” болон “Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн талаарх танилцуулгыг хүргэв. Тухайлбал, хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг 2025-2028 онд барина. Ингэснээр 2040 он гэхэд Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 50 хувь болох дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулах боломжгүй 42 хувийг шатааж устган, эрчим хүч гаргана. Харин Лаг хатааж, шатаах үйлдвэр нь хоногт 250 шоо метр лаг шатаах хүчин чадалтай бөгөөд Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгах юм. Лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой гэдгийг тэрбээр онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд China CAMC Engineering Co., Ltd. компанийн ерөнхий менежерийн орлогч Лю Шэнчэн тэргүүтэй төлөөлөгчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ уламжлав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21