УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Р.Ханджав
2026/03/17

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, УБТЗ ХНН-ын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагааны чиглэл, эдийн засгийн ач холбогдлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын нийгэм эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдийг танилцууллаа. УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн байгууллагынхаа үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, ачаа тээврийн хэмжээ, дамжин өнгөрөх тээврийн өсөлт, техник технологийн шинэчлэлийн талаар танилцуулсан юм. Тэрбээр төмөр замын тээвэр нь Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч салбарын нэг бөгөөд экспорт, импорт болон дамжин өнгөрөх тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Түүнчлэн сүүлийн жилүүдэд ачаа тээврийн хэмжээ өсөж, дамжин өнгөрөх тээврийн урсгал нэмэгдсэн нь улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. УБТЗ-ын транзит болон зорчигч тээврийн вагонуудын насжилтын хугацаа дуусаж байгаа нь анхаарах асуудлын нэг болсныг дурдаад парк шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага үүссэнийг хэллээ. Нэн тэргүүнд 10 зүтгүүр авах хэрэгцээ бий болжээ. 282.7 км замд их засвар оруулахгүй бол их засварын хугацаа 20-55 жилээр хэтрээд байгаа гэсэн юм.

Уулзалтын үеэр талууд төмөр замын салбарын бүтээн байгуулалт, хүчин чадлыг нэмэгдүүлэх, логистикийн сүлжээг өргөжүүлэх, тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд төрийн бодлого, салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын транзит тээврийн боломжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, бүс нутгийн худалдаа, логистикийн урсгал нэмэгдэхийн хэрээр төмөр замын салбарын ач холбогдол улам нэмэгдэж байгааг онцолж, салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв. УБТЗ ХНН-ийн зүгээс тавьсан саналуудыг эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлж, тооцоо судалгаа нэн яаралтай хийж танилцуулахыг даалгав.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21