"Н.Учрал албан тушаалаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй"

Р.Ханджав
2026/03/16

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.03.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: 

-Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал нь Монгол Ардын Намын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан Намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй.

Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах зорилготой үйлдэл биш. Парламент өөрөө олон намын төлөөллөөс бүрддэг, мөн УИХ хоёр дэд даргатай. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх боломж, үндэслэл хангалттай бий. Бодлогын, зарчмын болон үйл ажиллагааны хувьд ч тодорхой үндэслэлүүд байгаа.

Бодлогын түвшинд авч үзвэл 2016 оноос хойш ойролцоогоор 10 орчим жилийн хугацаанд нэг улс төрийн хүчин дангаар ноёрхсон байдалтай засаглаж ирсэн. Энэ хугацаанд юу болж өнгөрснийг олон нийт харж байгаа байх. Нэг өгүүлбэрээр дүгнэж хэлбэл, энэ бол авлигыг системийн хэмжээнд хүргэсэн 10 жил байлаа. Гэтэл энэ улс төрийн хүчнийг даргалж байгаа намын дарга эрүүл саруул бодлогын мэтгэлцээн өрнөх ёстой УИХ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь зарчмын хувьд буруу. Цаашид ч үүнийг зарчим болгож ажиллах ёстой гэж бид үзэж байна. Үүнийг бид өнөөдөр л шинээр ярьж байгаа зүйл биш. УИХ-ын дарга Н.Учралыг томилогдох үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний өргөн барьчихсан хуулийн төсөл бий. Энэ бол зарчим. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргаараа сонгогдоно гэхэд яг энэ шийдвэрийг Ардчилсан намын бүлэг гаргаж байсан. Зарчим адилхан л үйлчлэх ёстой. Ардчилсан намын бүлэг нэг асуудлаар өөр өөр шийдвэр гаргахгүй гэж 41 гишүүн бүгд дэмжиж ийм шийдвэр гаргалаа.

Сэтгүүлчийг хорих асуудлыг зүгээр энэ намынхан тойрч сууж байгаад л шийдчихдэг. Үүнийг нь биелүүлчихдэг шүүх тогтолцоо Монгол Улсад байна. Бид үүнийг хэвийн юм шиг хүлээж авч байна. Хэрвээ Ардчилсан оронд, хууль хэрэгждэг оронд ийм зүйл гарсан бол юу болохыг би хувьдаа төсөөлж байна. Гэтэл та бид үүнд аль хэдийн дасчихсан. Үүний бодит фактыг энэ намын дарга, Ерөнхий сайд байсан хүн нь хэлээд л сууж байдаг ийм л түвшинд очсон байна.

Хууль зүйн сайд нь авлига авсан асуудлыг ярьж байна. Олон улсад үүнийг шударга ёсны сайд гэж нэрлэдэг юм гэнэ лээ. Ийм систем угсарчихсан намын дарга парламентын дарга байх нь зохисгүй гэж бид үзэж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Парламентын ардчиллыг хөгжүүлсэн улс орнуудад нэг нийтлэг зарчим байдаг. Олон намын төлөөллөөс бүрдсэн парламент нь олон ургалч үзэл, бодлогын өрсөлдөөнийг дэмжихийн тулд мэтгэлцдэг талбар байх ёстой. Гэтэл энэ талбарын толгой дээр нэг намын дарга суучихвал парламентын үйл ажиллагааг намын хурал мэт удирдах хандлага бий болдог. Энэ нь өөрөө парламентын ардчиллыг сулруулж, үгүй хийх эрсдэлтэй.

Иймээс парламентын спикер буюу Монгол Улсын Их Хурлын даргыг намын даргын албан тушаалаас түдгэлзүүлэх тухай санаачилгыг өмнө нь гаргаж, Ардчилсан Нам-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурж, холбогдох хуулийн төслийг өргөн барьж байсан.

Энэ бол хэн нэгэн хүнд зориулсан зарчим биш. Анх Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар ажиллаж байх үед, намынхаа дотоод өрсөлдөөнд оролцох гэж байсан үеэр энэ зарчмыг ярьж байсан. Парламентын спикер намын дотоод өрсөлдөөнөөс ангид, бие даасан байдлаар төвийг сахиж ажиллах ёстой.

Хэрэв намын дотоод өрсөлдөөнд оролцвол парламентыг өөртөө татан оруулах эрсдэл бий болдог. Ингэснээр парламентын ардчиллыг нам доторх зөрчил, тэмцлийн нэг хэрэгсэл болгох аюултай. Тиймээс бид энэ зарчмын шаардлагыг өмнө нь ч тавьж байсан гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 14 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 14 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02