Венецийн биеннальд Монголын орчин үеийн шилдэг дөрвөн уран бүтээлч шалгарлаа

Р.Ханджав
2026/03/10

Бүгд Найрамдах Итали Улсад 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах Дүрслэх урлагийн олон улсын Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчид, кураторын баг тодорлоо.

Дүрслэх урлагийн олон улсын Венецийн биенналь нь 1895 оноос эхлэн зохион байгуулагдан цар хүрээ, агуулга, ач холбогдол нь өргөжин тэлж, оролцогч уран бүтээлчид өөрийн улс, үндэстний өвөрмөц сэтгэлгээний онцлогийг таниулж, сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн эсрэг эвлэлдэн нэгдэж, урлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад тунхаглаж буй нэг хэлбэр юм.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 73 дугаар тогтоолоор, Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд монгол уран бүтээлчдийг төрийн дэмжлэгтэйгээр тогтмол оролцуулж байхаар шийдвэрлэсэн. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 2 жил тутам тус биеннальд эх орноо төлөөлөн оролцох уран бүтээлч, кураторыг нээлттэй сонгон шалгаруулж, амжилттай оролцуулах ажлыг зохион байгуулж ирсэн.

Энэ удаагийн Венецийн биеннальд монголын орчин үеийн шилдэг уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм, куратороор Ц.Уранчимэг, Ко-куратороор Томас Эллэр нар сонгогдон “Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” үзэл баримтлалыг дэвшүүлж дөрвөн уран бүтээлчийн бүтээлийг дэглэн, сүнслэг олон янз байдал, хүн–хүн бус оршихуйн харилцаа, тив дамнасан материал ба үзэл санааны урсгалыг өгүүлэхээр зорьж байна.

Тус биеннальд Монгол Улсын уран бүтээлчид оролцсоноор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбараар дамжуулан улс, эх орноо олон улсад сурталчлахын зэрэгцээ бүтээлч авьяас чадвараа хөгжүүлж, дэлхийд танигдсан оюуны болон соёлын өвийг бүтээх, монголын соёл, уран бүтээлийн үнэ цэнийг дэлхийн урлагийн чухал платформ дээр илэрхийлэх, соёлын дипломат харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн Монгол Улсын павильон Венецийн биеннальд оролцох нь зөвхөн урлагийн төдийгүй улс орны соёл, эдийн засаг, олон улсын харилцаанд урт хугацааны эерэг нөлөө үзүүлэх чухал боломж юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 6 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 16 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 17 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21