Б.Батбатар: Р.Батболд ИЗНН-ын үйл ажиллагаа, санхүүжилтэд нэмэр болоогүй нөхөр

Р.Ханджав
2026/03/10

Өнөдөр ИЗНН-ы дарга Б.Батбаатар тус над үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэрээ тэрбээр  “Р.Батболд, Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарын гишүүд зохион байгуулж, өчигдөр намын Онц их хурал гэдэг зүйл хийсэн гэх мэдээллийг хэвлэлээр авсан. Дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа зарлахад нь манай намын дэд дарга, дүүргийн дарга нар очиж, зогсоох шаардлагатай, энгийн гишүүдийг төөрөгдөлд оруулж ийм онц хурал хийх нь буруу гэдгийг хэлэхээр танхим руу орох болоход хамгаалалтын алба гаргаж,  боломж олгоогүй. Намын дүрэмд Онц их хурал гэж байхгүй. Намын дүрэмд Онц их хурал зарлах процесс гэж бий.

Намын дарга Улс төрийн зөвлөлийн хурлыг зарлана. Улс төрийн зөвлөл хуралдаад долоогоос дээш хоногийн өмнө Үндэсний хорооны хурлыг зарладаг. Үндэсний хороо намын Их хурлыг хуралдуулдаг. Гэтэл өмнөх өдөр нь зарлаад намын Их хурлыг хийлээ.  Онц Их хурлаар намын даргыг хөөлөө гэж ярьж байгаа этгээдүүдэд хандаж хэлэхэд зөвхөн ИЗНН биш аль ч улс төрийн хүчин намын гишүүнээс хасах асуудлыг тухайн намын Дүрмийн хороо, Хяналтын хороо нь шийдвэрлэдэг. Манай намын гишүүнчлэлээс хасах асуудлыг Дүрмийн хороо шийддэг.

ИЗНН Дээд шүүхээс дүрэм бүртгэхгүй гэсэн бичгийг гуравдугаар сарын 2-нд гардаж авсан. Гардаж авснаас хойш 60 хоногийн дотор бүртгэхээс татгалзсан гурван үндэслэлийг засаж, Дээд шүүхэд бүртгүүлнэ. Тэгэхээр ИЗНН-ын дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-ынхаа нэрийн өмнөөс улс төр бизнесийн бүлэглэлийн захиалж байгаа хүнийг нэр дэвшүүлэхгүй. Үүнийг хэлж эхэлснээс хойш манай нам дотор ийм асуудал явж эхэлсэн. Энэ ажиллагааг зохион байгуулж байсан хүмүүс надаас албан тушаал нэхэж байсан. ИЗНН-ын нэрээр парламентын гишүүн болсон хүн намын үзэл баримтлалыг дагах ёстой.

УИХ-ын гишүүн Р.Батболд ИЗНН-ын үйл ажиллагаа, санхүүжилтэд нэмэр болоогүй нөхөр. УИХ-ын гишүүнээр ажиллах энэ хугацаанд тодорхой хууль ч санаачлаагүй.  ИЗНН-д таван сая төгрөг л хандивласан, УИХ-ын сонгуульд нэг ч төгрөг зарцуулаагүй нөхөр.  УИХ-ын гишүүнээр ажиллана гэдэг бол тодорхой зүйлээс ангид байх шаардлагатай.  2011 оны үед надтай хүн танилцуулж байсан. Ирээд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намд хагас жил үүрийн дарга хийгээд алга болсон. 2023 онд  Цэвэрлэх байгууламж дээр талбайн инженерээр ажиллаж байгаа гэхэд нь намын үйл ажиллагаанд орлцоод яв гэээд татсан.  Тэгээд 2023 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар ИЗНН-ын генсек болгосон. Намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах үед жагсаалтын гуравт орсон. Энэ асуудлаар нь С.Батбаатар гомдол гаргаад баахан шалгуулсан ийм л нөхөр.  Захиалагчийнхаа талд орлоо, захиалагчтайгаа хамт зам мөрөө бодох ёстой гэж зөвлөж байна” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21