Ойрх Дорнодод мөргөлдөөн хурцдаж, бүс нутгийн нөхцөл байдал улам ээдрээтэй болов

Р.Ханджав
2026/03/10

Ойрх Дорнодын бүс нутагт өрнөж буй Иран, АНУ, Израиль улсын хоорондын зэвсэгт мөргөлдөөн сүүлийн өдрүүдэд улам ширүүсэж, бүс нутгийн аюулгүй байдал төдийгүй дэлхийн эдийн засаг, эрчим хүчний зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж эхэллээ. Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн цэргийн ажиллагаанаас хойш агаарын цохилт, пуужингийн довтолгоо тасралтгүй үргэлжилж, Персийн булан орчмын олон улс мөргөлдөөний нөлөөнд орж эхэлсэн байна.

Мөргөлдөөний эхний өдрүүдэд Израиль болон АНУ хамтарсан агаарын довтолгоо хийж, Ираны цэргийн объектууд, пуужингийн баазууд, командын төвүүд болон зэвсгийн үйлдвэрүүдийг онилсон. Израиль энэ ажиллагааг Арслангийн архираан ажиллагаа хэмээн нэрлэсэн бөгөөд цохилтууд Тегеран болон бусад хотод үргэлжилсэн байна. Дайны эхний цохилтуудын үеэр Ираны дээд удирдагч Али Хаменей амь үрэгдсэн тухай мэдээлэл гарч, улмаар улс төрийн томоохон өөрчлөлт бий болжээ. Үүний дараа түүний хүү Можтаба Хаменей Ираны шинэ дээд удирдагчаар тодорсон тухай мэдээллийг Тегеран баталсан.

АНУ болон Израилийн довтолгоонд Иран хариу цохилт өгч, Израилийн хотууд болон Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд руу баллистик пуужин, дроноор довтолж эхэлжээ. Израилийн төвийн бүсэд пуужин унаж, хэд хэдэн хүн шархадсан бол Персийн булангийн орнуудын агаарын хамгаалалтын системүүд олон арван дроныг замд нь устгасан тухай мэдээлэл гарсан. 

Мөн Персийн булангийн зарим улсын дэд бүтэц, газрын тос боловсруулах байгууламжийн ойролцоо дэлбэрэлт болсон тухай эх сурвалжууд мэдээллээ. Мөргөлдөөн зөвхөн Иран, Израиль, АНУ-ын хооронд хязгаарлагдахгүйгээр бүс нутгийн хэмжээнд тэлэх шинжтэй болж, Ливан улсаас Израиль руу пуужингийн довтолгоо хийгдэж, хариуд нь Израиль өмнөд Ливанд цохилт өгсөн байна. Үүний улмаас олон мянган хүн орон гэрээ орхиж, дүрвэх хөдөлгөөн эхэлсэн гэж мэдээлжээ. Зарим шинжээч энэ нь хоёр дахь фронт нээгдэх эрсдэлтэйг анхааруулж байна. Дайны явцад иргэдийн хохирол нэмэгдэж, хэд хэдэн эмгэнэлт үйл явдал гарсан байна. Ираны өмнөд хэсгийн Минаб хот дахь охидын бага сургуульд пуужингийн цохилт тусч, олон хүүхэд амь үрэгдсэн тухай мэдээлэл олон улсын анхаарлыг татаж байна. Энэхүү халдлага нь одоогийн мөргөлдөөний үеэр хүүхдийн хамгийн олон хохирол гарсан нэг удаагийн хэрэг гэж үзэгдэж байна. Хэн хариуцлагатай болох талаар талууд харилцан буруутгаж байгаа боловч олон улсын байгууллагууд хэрэг явдлыг шалгах шаардлагатай гэж мэдэгдсэн.

Цэргийн ажиллагаа үргэлжилж буйтай холбоотойгоор Ираны цэргийн байгууламжууд, пуужингийн агуулахууд, тэнгисийн цэргийн хөлгүүдэд томоохон хохирол учирсан гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Харин Иран Израиль болон бүс нутгийн АНУ-ын баазууд руу пуужингийн довтолгоогоо үргэлжлүүлж байгаа бөгөөд мөргөлдөөний хүрээ өргөжих магадлал өндөр хэвээр байгаа юм. Мөн Иран олон улсын түвшинд шинэ холбоотнуудтайгаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгааг мэдэгдсэн. Тегераны албаныхан "Орос улс Иранд янз бүрийн чиглэлээр дэмжлэг үзүүлж байгааг нуугаагүй бөгөөд энэ нь мөргөлдөөн их гүрнүүдийн ашиг сонирхолтой холбогдох эрсдэл бий болгож байна" гэж ажиглагчид үзэж байна. 

 Дайн эдийн засгийн тал дээр ч хүчтэй нөлөө үзүүлж эхэлжээ. Персийн булан дахь хамгийн чухал тээврийн гарц болох Ормузын хоолой орчимд байдал хурцдаж, танкерууд аюулгүй байдлын үүднээс хөдөлгөөнөө багасгав. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг орчим нь энэ хоолойгоор дамждаг тул нефтийн үнэ огцом өсөж, олон улсын зах зээлд тодорхойгүй байдал бий болов. Одоогийн байдлаар мөргөлдөөний улмаас Иран, Ливан, Израиль болон бүс нутгийн бусад газарт олон мянган хүн амь үрэгдэж, шархадсан тухай мэдээлэл гарч байна. Зарим бүсэд иргэдийн нүүлгэн шилжүүлэлт эхэлж, дүрвэгсдийн тоо нэмэгдэж эхэлжээ. Олон улсын байгууллагууд болон зарим улс орон гал зогсоох, дипломат яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалж байгаа боловч талуудын цэргийн ажиллагаа одоогоор намжих шинжгүй хэвээр байна. Ийнхүү Ойрх Дорнодод өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн богино хугацаанд дуусах шинжгүй болж, бүс нутгийн тогтворгүй байдал улам гүнзгийрч, дэлхийн улс төр, эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх магадлал өндөр хэвээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 8 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02