У.Бат-Оюун АНУ-ын пара кёрлингийн багаас паралимпын наадамд оролцож байна

Р.Ханджав
2026/03/10

Өвлийн XIV паралимпын наадам Италийн Милан, Кортина хотод дөрөв хоногийн өмнө эхэлсэн билээ.

Энэхүү наадамд оролцож буй АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд монгол тамирчин багтжээ. Тодруулбал, тэргэнцэртэй кёрлингийн холимог багийн төрөлд Монгол Улсын иргэн У.Бат-Оюун АНУ-аас тоглож байна. Түүний хувьд холимог багийн “Lead” буюу эхний шидэгчийн байрлалд тоглож байгаа бөгөөд энэ нь түүний оролцож буй хоёр дахь паралимпын наадам юм. АНУ-ын тэргэнцэртэй кёрлингийн шигшээ баг урьдчилсан шатанд гурав тоглохдоо Хятад, Солонгосын багт хожигдож, Италийг хожоод байна. Тэмцээн энэ долоо хоногт өндөрлөх юм.

У.Бат-Оюун 2000 онд АНУ-д очсон бөгөөд тухайн жилдээ осолд орсноор нугасны гэмтлийн улмаас суумгай болжээ. АНУ-ын Миннесота мужид 26 жил амьдардаг бөгөөд хоёр хүүхэдтэй аж. 2016 оноос кёрлингийн спортоор хичээллэсэн тэрбээр 2018 онд АНУ-ын кёрлингийн шигшээ багт дуудагдаж, 2021 оны дөрөвдүгээр сард анхны олон улсын тэмцээндээ оролцжээ. Үүнээс зургаан сарын дараа ДАШТ-д оролцохдоо хүрэл медалийн төлөөх тоглолтод хожигдсон ч 2022 оны Бээжингийн паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авч чадсан бөгөөд улмаар анхны наадамдаа багаараа V байр эзэлсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21