Хаврын чуулганы улс төрийн халаалт

Р.Ханджав
2026/03/10

Ирэх 7 хоногт УИХ-ын Хаврын чуулган нээлтээ хийнэ. Чуулган нээхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Э.Болормаа, П.Сайнзориг, Дав.Цогтбаатар нарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж магадгүй гэсэн мэдээлэл бий.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хуулийн ямар процессын дагуу явагдах талаар УИХ-ын тухай хуульд тодорхой заасан байдаг. Уг хуульд зааснаар бол Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх албан бичгээ УИХ-д хүргүүлэх учиртай. Энэ талаар УИХ-ын тухай хуульд ингэж заажээ.

45.2.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан;
45.2.3.гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхийн өмнө Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.

Энэ тохиолдолд УИХ асуудлыг хуульд заасны дагуу ээлжит чуулган үеэр таарсан бол ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ, харин чуулганы чөлөөт цагт бол УИХ-ын ээлжит бус чуулганыг 24 цагийн дотор зарлан хуралдуулж, чуулган нээсний дараа ажлын 5 хоногт эцэслэн шийдэх хуулийн нарийн зохицуулалтай юм.

Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эхлээд УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар авч хэлэлцэх ба дэд хорооны санал дүгнэлтийг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэн эцэст нь УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан саналаар нууц санал хураалт явуулан шийдвэрлэх юм.

Гэвч өнөөдрийн байдлаар УИХ-ын хэн нэгэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д өгөөгүй байгаа юм.

Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа: Зодоон, золиос

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарын тухайд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа талаар прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээлсэн. Харин бүрэн эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлээгүй байна. Тиймээс УИХ-ын тухай хуульд заасны дагуу 45.2.3 дахь зүйл заалтаар асуудал шийдэгдэх магадлалтай.

Тэдний тухайд МАН дотор өрнөсөн эрх мэдлийн шилжилтийн зодоонд ялалт байгуулж чадаагүй тул намаасаа хөөгдөхөөс гадна УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь булаахаар “буланд шахаж” буй нь энэ гэж уншиж болно.  

Э.Болормаа, П.Сайнзориг: Хууль зөрчиж, хүн зодсон хоёр

Харин УИХ-ын гишүүн Э.Болормаагийн тухайд авч үзвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр буюу 2024 оны 6-р сарын 06-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани нь УИХ-ын гишүүн Э.Болормаад “бизнесийн орлого” гэсэн утгатай хандив өгсөн байдаг. Сонгуулийн тухай хуульд “Гадаадын хөрөнгө оруулалттай компани хандив өгсөн бол буцаан шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл Э.Болормаа нь уг хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүй, сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан байгаа юм. Энэ нь Үндэсний Аудитын газар зэрэг холбогдох бүхий л байгууллагын мэдээллээр нотлогддог. Дээрх асуудлаар Цагдаагийн байгууллагад хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногт түүнд хилийн хориг тавьсан. Тиймээс Э.Болормаа гишүүний хувьд энэ асуудал дээр “найраа” байхгүй гэсэн үг.

Харин УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн тухайд авч үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үлдсэн гэдэг үндэслэлтэйгээр шалгагдаж байгаа.

Түүнийг бааранд байхад ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурын хүү Х.Тайван хэрүүл өдөж архи цацаж биед нь халдсан учраас П.Сайнзориг гишүүн өөрийн биеийг хамгаалсан, улмаар Х.Тайванд хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэдэг. Тиймээс эрүүгийн хуулийн дагуу түүнийг яллагдагчаар татаж хилийн хориг тавиад байгаа.

Нэг үгээр хэлбэл П.Сайнзориг гишүүний хувьд эрүүгийн хуульд заасны дагуу шүүхээс ял зэм авах нь тодорхой болж байгаа тул хүссэн хүсээгүй түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор тавих биз ээ.

Дав.Цогтбаатар: Ялтай гишүүн

Олноос онцгой, түмнээс төгөлдөр ял завшигч бол УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар юм. Түүнийг Улсын Дээд Шүүхээс гэм хэрэг үйлдсэн гэдгийг нь тогтоож ял шийтгэл ноогдуулсан ч тэрээр Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өдийг хүрсэн. Энэ талаар сэтгүүлчид асуухад эрхэм гишүүн “Би УИХ-ын гишүүн байхдаа гэмт хэрэг үйлдээгүй” хэмээн хариулдаг.

Уг нь бол Үндсэн хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх тул Дав.Цогтбаатар гишүүний бүрэн эрх аль эрт дуусах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл ялтайгаа хууль тогтоогч хэвээр байгаа нь чухамдаа Монголын улс төрд л байх дабль стандарт гэлтэй. Шалтгааныг нь хуульчид тайлбарлахдаа Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг УИХ хэлэлцэх боломжгүй мөн одоогийн Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд энэ талаарх зохицуулалт тусгагдаагүй учраас хэрхэн шийдвэрлэх нь тодорхой бус гэсэн тайлбарыг өгдөг. Өөрөөр хэлбэл хуулийн цоорхойг ашиглан ял завшиж буй явдал юм. 

 Гэхдээ энэ асуудлыг эцэслэх үүднээс Хаврын чуулганаар эрхэм гишүүний бүрэн эрхийн асуудлыг нэг талд нь багтаах тухай улс төрийн хүрээнд яригдаж байна


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21