Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ

Р.Ханджав
2026/03/09

УИХ-ын гишүүн, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн бариад буй  “УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах” агуулга бүхий хуулийн төсөлд байр сууриа илэрхийлж, уг төслийг дэмжихгүй гэдгээ энэ сарын тавны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрээр "Монгол Улсын үндэсний дархлаа, язгуур эрх ашиг нь нэг хүний эрх мэдэлд бус, ард түмний сонголтоор бүрдсэн ардчилсан парламентын засаглалд оршдог. 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлсэн нь парламентын засаглалыг бэхжүүлэх зорилготой байсан ч засаглалын институц хоорондын тэнцвэр бүрэн тогтоогүй хэвээр байна.
“Ёс зүйн алдаа” гэх тодорхой бус ойлголтод тулгуурлан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт нь парламентын гишүүдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах, улмаар улс төрийн дарамт, нөлөөллийн хэрэгсэл болж болзошгүй, эрсдэлтэй юм. Парламентын гишүүдийн үг хэлэх эрх чөлөө нь ардчилсан парламентын дархлааны чухал үндэс тул түүхэнд Английн парламентын гишүүдийн үг хэлэх эрхийг “Bill of Rights”-оор хамгаалж баталгаажуулсан байдаг. Мөн “ёс зүйн алдаа”-г Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эцэслэн тогтоох зохицуулалт нь нийгэмд маргаан, үл ойлголцол үүсгэж болзошгүй. Түүнчлэн Монгол Улс геополитикийн хувьд хоёр том гүрний дунд оршдог тул парламентын институц сулрах нь улс төр, эдийн засгийн нөлөөлөлд автах эрсдэлийг нэмэгдүүлэх юм.
Харин төрийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах шаардлагатай ч үүнийг парламентын дархлааг сулруулах замаар бус, ардчилсан институцуудыг бэхжүүлэх бодлогоор хэрэгжүүлэх ёстой. Улс төрийн намын төлөвшлийг сайжруулах, сонгуулийн шалгуурыг боловсронгуй болгох, иргэдэд сонгосон төлөөллөө эгүүлэн татах боломж олгох зэрэг саналыг дэвшүүлж байна. Мөн шүүх, прокурор, аудит, АТГ зэрэг байгууллагын хараат бус байдлыг баталгаажуулж, парламентын институцыг бэхжүүлэх шаардлагатай" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21