Халхгол сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна

Р.Ханджав
2026/03/09

Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн Халхгол суманд ажиллалаа. Халхгол суманд их цас орж, үргэлжилсэн цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсон тул сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.

Тэрбээр сумын Онцгой комиссын хуралдаанд оролцож цаг үеийн мэдээлэл сонссоны дараа, аймгийн Засаг дарга Ш.Ёл болон Онцгой комиссын гишүүдийн хамт байгалийн гамшигт үзэгдэл их цасан шуурганд нэрвэгдэн амь эрсэдсэн иргэдийн ар гэрт очиж эмнгэнэл илэрхийлэв.

Тус суманд 2026 оны хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд цасан шуурганд 75 өрхийн 701 иргэн, 90 хашаа саравч өртөж, 43 мянга гаруй мал урууджээ. Одоогийн байдлаар (2026.03.07) 33 мянга гаруй малыг нь олжээ. Малчид цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч уруудсан малынхаа эрэлд бүрэн явж чадахгүй байгаа ч зам харгуй гаргасан морьтой зорчих боломжит газруудаар эрлийн арга хэмжээгээ үргэлжлүүлж байгаа юм.

 Гамшигт өртсөн айл өрхүүдийн хашаа саравчийг цаснаас цэвэрлэх, дарагдсан мал гаргах, зам харгуй нээх ажилд 102 техник хэрэгсэл, 378 хүн хүч дайчлан ажиллаж, нийт 1450 км зам харгуй нээхээс 1206 км замыг гаргаж, 82 өрхийн хашаа, саравчийг бүрэн цэвэрлэж дуусжээ.

Аймаг, сумын Онцгой комиссоос цаг агаарын сэрэмжүүлэг мэдээг иргэд, малчдад тогтмол хүргэх, сумын аюулгүйн нөөцөөс өвс тэжээл тараах, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын хандив тусламжийг зохих журмын дагуу шуурхай хуваарилах, уй гашуу тохиолдсон гэр бүлд сэтгэлзүйч ажиллуулах зэргээр гамшгийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 6 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 16 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 17 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21