10 нийтийн албан тушаалтанд хариуцлага тооцуулав

Р.Ханджав
2026/03/09

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны эхний 2 сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 232 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсны 128 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Нийтийн албан тушаалтнуудын зүгээс хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчих, албан үүргээ гүйцэтгэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандив, тусламж авсан, хандивын зарцуулалтыг тайлагнаагүй, удирдах албан тушаалтны зүгээс албан үүргээ гүйцэтгэж төрийн албан хаагчид шийдвэр гаргахад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх зэрэг нийтлэг зөрчил байсаар байгаа бөгөөд ялангуяа нутгийн өөрөө удирдах байгууллага буюу орон нутгийн түвшинд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна.

Хяналт шалгалтын явцад нийт 10 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээг тооцуулсан байна. Тухайлбал, байгууллагын ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ удирдах албан тушаалтан Ө.Э нь хандивын мөнгийг өөрийн хувийн дансаар авсан, зарцуулалтыг тайлагнаагүй, удирдах албан тушаалтан Д.Д нь материалын бүрдэл дутуу байхад албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид нөлөөлж, холбогдох хүсэлтийг цахим бүртгэлд оруулсан зэрэг зөрчил гаргажээ.

Хяналт шалгалтаар зөрчил тогтоогдсон нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаас гадна  зөрчлийг давтан гаргахгүй байх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, албан тушаалтны ёс зүй, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам зэрэг нийт 16 байгууллагад зөвлөмж, чиглэл хүргүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 6 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 16 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 17 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21