Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

Р.Ханджав
2026/03/09

Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель газрын тосны үнэ 2022 оны 7 дугаар сараас хойш анх удаагаа 110 ам.доллароос давлаа.

Өнөөдөр өглөө арилжаа нээгдэх үед тавдугаар сард нийлүүлэх газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 110 доллароос давж, 111,4 долларт хүрснээр 2022 оны 7 дугаар сарын ханштай харьцуулахад 19,37 хувиар өссөн байна. Харин хэсэг хугацааны дараа 108,62 доллар руу доошилжээ.

Их Британийн Файнэншл Таймс сонинд трэйдерүүдийн ярьсныг эш татан бичсэнээр, түүхэн дэх хамгийн хүнд хямралуудын нэг нь газрын тосны салбарыг нөмөрчээ. Ойрх Дорнодын ихэнх улс олборлолтоо зогсоосон буюу эсвэл ордуудаа хааж байна.

Зэвсэгт мөргөлдөөн даамжирсаар буй энэ үед Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг нефть, хийн тээвэрлэлт үндсэндээ зогсож, даатгалын компаниуд хураамжаа нэмэгдүүлж, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээгээ эргэн байгаа ажээ. Дэлхий даяар экспортолж буй нефть, нефтийн бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хийн 20 орчим хувь нь Ормузаар дамжин өнгөрдөг юм. 

эх сурвалж: РИА Новости


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 2 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 12 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 13 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21