Төрийн хан хуурыг эгшиглүүлсэн Монгол Төрийн золголт болов

Р.Ханджав
2026/02/18

"Сүрээр дарагч" хэмээх гал улаан морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө (2026.02.18) Монгол төрийн золголт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 08.30 цагт ёслол төгөлдөр боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн золголт хийв. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар ёс заншлын дагуу амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн ёсолж, ерөөл билгийг хэлэлцэн, идээ ундааг дээжлэн шинэллээ. 


Төрийн золголтод уламжлал ёсоор төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлдэг журамтай. Билгийн тооллын шинэ жилийн эхэнд буюу цагаан сарын шинийн нэгний морин цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хан хуурыг төрийн хан хуурч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнэ хөглөн татаж цэнгүүлэв. Гал морин жилдээ төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалантай байхыг бэлгэдэн "Морины явдал" аялгуу, "Төр түмэндээ өргөх айлтгал магтаал"-ыг хуурдан аялгууллаа.


Шинийн нэгний билэгт сайн өдөр Төрийн золголтод Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж морилон ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий Сайд нарт бараалхан золгож, сар шинийн мэндийг айлтгасан юм. 


Урган төлжиж, ундран дүүрэхийн бэлгэдэлтэй Цагаан сарын баяраар Монгол төрийн тэргүүн болон Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар нутаг нутгийн төлөөлөл, 80-95 насны есөн ахмадыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд урин золгож, хүндэтгэн мэндчиллээ.


Өнөө жилийн золголтод Увс аймгийн Хяргас сумын уугуул, 95 настай А.Цэрэв, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, 93 настай Л.Адъяа, Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, 91 настай Ш.Гунгаадорж, Улаанбаатар хотын уугуул, 91 настай А.Дулмаа, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул 85 настай Ж.Хайдав, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, 83 настай Н.Алиасүрэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, 82 настай Ц.Дашдорж, Баянхонгор аймгийн Номгон сумын уугуул, 80 настай Д.Должин, Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, 80 настай Ш.Дэлгэржаргал нарыг хүндэтгэн урьж, тохой өргөн золголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21