Улсын сайн малчин өрхийн шагналыг тухайн аймаг, сумаас сонгогдсон УИХ-ын гишүүд гардуулан өгч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өөрийн тойрог болох Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Тэрээр XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсан Говь-Алтай аймгийн Чандмань сумын малчин С.Арилдийбаатар, Г.Зандмаа нарын гэр бүлд шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлсэн байна.