“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ

Р.Ханджав
2026/02/10

Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад хоёр жилийн ял эдлээд, суллагдаж гарч ирээд “бизнесээ хийж” явснаа СХД-ийн татварын байцаагч Ж.Энхжаргалд 400 орчим сая ам.долларын хахууль өгсөн хэргээр шүүгдсэн этгээд нэг нэвтрүүлэгт орж уйлаад л Монгол Улсад “шударга ёсыг тогтоодог” болжээ.

Энэ ямар гээчийн улс төр вэ? Нэг л өглөө УИХ-ын гишүүн Б.Пунсалмааг, түүний хамаарал бүхий “М-Ойл групп” ХХК-ийг “Мэхлэгч” гэдэг нэвтрүүлгээр гүтгэн гүжирдэж, улмаар УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг төрсөн дүүтэй нь хамт “мэхлэгч” болгож, бүр давраад ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, генерал Ц.Ням-Очирыг “хэрэг хаадаг” болгож гүтгэв.  

Захын нэг удаа дараа ял эдлээд гарсан хятад иргэн өөрийгөө бизнес эрхлэгч хэмээн өргөмжлөөд Монгол Улсын хуулийн байгууллага, тухайлбал УЕПГ-ын хэрэг хаах эсэхийг шийддэг, цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж байсан алба хаагчийг, хамт олныг гүтгэж төрийн тусгай албаны нэр хүндэд халдаж болдог юм уу?

Үүнийг нь тулхтай, туршлагатай гэж итгэж явдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн зэрэг нийтлэн түгээхдээ логик алдааг нь ч хянасангүй. Дуу дуугаа авалцан “мөрдөгчид хэргийг хаажээ”, УЕПГ хэргийг хаасан нь буруу” гэцгээж байна. Тэр ч байтугай “Мэхлэгч” нэвтрүүлгээрээ Хятадын иргэн Сун Гуанченд мэхлүүлсэн сэтгүүлч маань сошиал хуудсаараа Улсын ерөнхий прокурорыг “Монголын түүхэнд хамгийн муу нэртэй, хамгийн сэжгийн…”, “илтэд тодорхой хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасныхаа төлөө хэдийг авдаг бол” гэхчлэн таамаглал дэвшүүлэхдээ хараал зүхлийн үгийг эрээ цээргүй ашиглаж, бахардталаа гүжирдэв.

Энэ сэтгүүлчийг, түүнийг нэвтрүүлгээр гүтгэлэг тараагч сэтгүүлчдийг хэн ингэж эрүүл саруул ухаанаар сэтгэн бодох чадваргүй болтол, эргэцүүлэх зайгүй болтол “хордуулав”? Хамгийн сүүлийн байдлаар УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн таамаглаж өгүүлснээр энэ бүхэн нь Хотын даргын сонгуультай холбоотой ч болж таарч байх шиг. Баримтуудаас үзэхэд, “Шинжиан Шинфа” гэгчийн захирал нь буюу Монголын шүүхээр удаа дараа шүүгдэж яллагдсан Сун Гуанчен “Хос мөнгөн зам” компаниас хохирлоо нэхэмжлээд олж авч чадахгүй болохоороо УИХ-ын гишүүний хамаарал бүхий компаниас нэхэмжлэх оролдлого хийж азаа үзсэн бололтой юм. Хагас дутуу эхэлсэн замыг нь Улсын комисст хүлээлгэж өгөөд зам салсан “М-Ойл групп” ХХК энэ асуудлаар хэнийг ч хохироогоогүй гэдгийг УЕПГ-ын шийдвэр харуулж байна. Тэгэхээр Сун Гуанчен шүүхэд хандах ёстой биз дээ? Яагаад Ерөнхийлөгчид захиа бичээд шийдүүлнэ гэж бодсон юм бол? Сонин байгаа биз? “Мэхлэгч” нэртэй нэвтрүүлгийг бэлтгэж, “мэхт мэхэндээ” гэгчээр нэвтрүүлгийн гол баатрынхаа найруулсан хоронд хордсон эрхэм сэтгүүлч хэдэн удаа хуулийн байгууллагад хандаж гомдол гаргасан, Төрийн өндөр албаныханд гомдсон захидал, гомдлыг нь тоолж, тооны олонд үндэслэн хуулийн байгууллага шийдвэр гаргадаг гэж бодож, сэтгэж, нийтэлж байгаа нь туйлын харамсалтай байна. Энэ бүхэн хууль зөрчигдсөн нөхцөл байдлууд мөн. Хуулиараа иргэн Сун Гуанчен хохирсон бол хохироосон “Хос мөнгөн зам” компанийн эсрэг гомдлоо шүүхэд гаргаж асуудлаа шийдүүлэх учиртай. Харин гүжир гүтгэлгийн нэвтрүүлэг хийлгэж, олон нийтийн өмнө ААН-ийн бизнесийн нэр хүнд, нэр бүхий улстөрчдийн албаны болон хувийн нэр хүндэд, төрийн тусгай алба Цагдаа, Прокурорын байгууллага, тодорхой нэр бүхий алба хаагчийн албаны нэр халдсан хэргүүддээ зохих шийтгэлээ хүлээх ёстой. Үүнд нь хамжигчаар оролцож, нэг талыг баримталсан гүжирдлэгээр олон нийтэд худал мэдээлэл тараасан сэтгүүлч ч ёс зүйн хувьд алдаа гаргасан, мэргэжлийн талаасаа дутуу ажиллаж дээрх байгууллага, хүмүүсийн нэр хүндэд халдсандаа уншигч, үзэгч, олон нийтээс уучлал гуйх нь зүйтэй.

Эцэст нь хэлэхэд Нийслэлийн намын хорооны сонгууль ч бай, нэг хятад иргэний гомдол ч бай, гүжир гүтгэлгээр санасан хүссэндээ хүрдэг байж болохгүй. Үүнийг хуулиар зохицуулсан байдаг. Монголын ард түмэн ухаантай, буруу арга замаар хэт улайрсан технологийг, түүнийг захиалагчдыг мэддэг болсон. Дампуурч баларсан нэг хятад уурлаж уйлаад л, Хотын даргын сонгуульд ялахыг хүсэгч өрсөлдөгчөө гүтгэж таамаглаад л УИХ-ын гишүүдийг, төрийн тусгай албадыг, үндэсний аж ахуйн нэгжийг ор үндэсгүй гүтгэж, алдар хүнд, үйл ажиллагаанд нь халддаг байж болохгүй. Монголын хуулийн байгууллагууд энэхүү зохион байгуулалттай ажиллагаанд хяналт тавьж олон нийтэд хариуг мэдээлнэ гэж найдаж байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан тойрогтоо ажиллаж байна 2026/02/11
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-н… 2026/02/11
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дар… 2026/02/11
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт н… 2026/02/11
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гарга… 2026/02/11
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхн… 2026/02/10
Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах … 2026/02/10
Улсын хэмжээнд 36535 нийтийн албан тушаалтан ХАСХОМ-ээ шинэчлэн гаргав 2026/02/10
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизн… 2026/02/10
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршил… 2026/02/10
Өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн х… 2026/02/10
Чулуун нүүрсний экспорт 80 гаруй хувиар нэмэгджээ 2026/02/10
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс т… 2026/02/10
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын С… 2026/02/10
Нэг шуудай буюу 25 кг жинтэй хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр борлу… 2026/01/29
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчл… 2026/01/29
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг … 2026/01/29
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын … 2026/01/29
Эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах хуулийн төсөл боловсруулах ажлын … 2026/01/29
УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэг… 2026/01/29