Улсын хэмжээнд 36535 нийтийн албан тушаалтан ХАСХОМ-ээ шинэчлэн гаргав

Р.Ханджав
2026/02/10

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 2 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 996 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 495 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 501 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 5 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.  

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 109 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. “Төрийн өмчийг хувийн мэтээр үзэж, албан тушаал, орон тоог дураараа хольж, солих, эрх мэдлээ ашиглан ажилтнуудаа дарамтлах, сургуулийн бүх орлогыг нярвын хувийн дансаар оруулж, хяналтгүй зарцуулах зэрэг маш олон ноцтой зөрчлүүдийг шалгаж өгнө үү” гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулан холбогдох хууль тогтоомж зөрчсөнийг тогтоож сургуулийн орлогыг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Үл хөдлөх хөрөнгө худалдан авсан орлогын эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад албан бичиг хүргүүлэв.

2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 36535 нийтийн албан тушаалтан ХАСХОМ-ээ шинэчлэн гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21