Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

Ану
Өчигдөр

Унц алтны биржийн үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ.

Өнөө өглөө Нью-Йоркийн таваарын Comex биржийн арилжааны явцад хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс гэрээний үнэ өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийнхээс 40 орчим ам.доллароор буюу 0.8 хувиар өсөж, нэг унц нь 5025 ам.долларт хүрсэн байна. Мөнгөний үнэ мөн өсөж, унц нь 104 ам.доллароос давжээ. 

Арилжаачид Гренландын талаар АНУ-ын эрх баригчдын авч буй алхмуудыг анхааралтай ажиглаж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Д.Трамп Давосын чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ, Гренландын талаар байгуулах урт хугацааны хэлэлцээрийг одоо ярилцаж байгаа, хэлэлцээрийн хугацаа “мөнхөд” үргэлжилнэ гэж мэдэгджээ. Цагаан ордны тэргүүн мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хийсэн уулзалтынхаа дараа Гренландтай холбоотой хэлэлцээрийн үндэс суурь тавигдсан гэж онцолсон байна.

Хөрөнгө оруулагчид мөн АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн хараат бус байдалд учирч болзошгүй аюулыг үнэлж байна. Тус байгууллагын тэргүүн Жером Пауэллийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусах бөгөөд Д.Трамп бодлогын хүүг хэт удаан бууруулж байна хэмээн түүнийг огцрохыг уриалж байсан хэдий ч Холбооны нөөцийн сангийн бие даасан байдалд халдсан гэх шүүмжлэл үүсэхээс болгоомжилж тэрбээр өөрөө шууд огцруулаагүй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч уг албан тушаалд нэр дэвшигчийг ойрын хугацаанд зарлана гэж мэдэгдээд, Цагаан ордны үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хассеттыг хэлж буйгаа битүүгээр илэрхийлжээ.

эх сурвалж: RIA Novosti


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 2 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 12 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 13 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21