Цагаар сарын баярын өдрүүдэд олон жилийн дунджаас 1-5 градусаар хүйтэн байх нь

Ану
Өчигдөр

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 26. Манай орны ихэнх нутгаар хоёрдугаар сарын эхээр хүйтчний эрч бага зэрэг сулрах ч эхний 10 хоногийн сүүлчээс хүйтэрч, сарын дунд болон гуравдугаар 10 хоногийн эхэн үед олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим байх нь ээ.

Харин гуравдугаар 10 хоногийн дундаас эхлэн ихэнх нутгаар дулаарахыг ЦУОШГ-аас гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвт тэмдэглэжээ.

Хоёрдугаар сарын эхний 10 хоногийн дунд үеэр баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст, хоёр, гуравдугаар 10 хоногийн эхэн, дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна. Сарын дунджаар нутгийн зүүн хэсэг олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орж, температур огцом өөрчлөгдөх, салхи шуурганы давтамж их байх магадлалтай тул хол замд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээ сонсохыг зөвлөжээ.

Хоёрдугаар сард:

Баруун аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан, харин хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд, гуравдугаар 10 хоногийн эхэн үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтэн, гуравдугаар 10 хоногийн дунд, сүүлч үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас нэгдүгээр 10 хоногийн дунд, хоёр болон гуравдугаар 10 хоногийн эхэн үед зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар 10 хоногийн дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Архангай, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно. Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх ч нэгдүгээр 10 хоногийн сүүлчээс эхлэн, цаашид хоёрдугаар 10 хоногийн дунд, сүүлч үед олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтрэх төлөвтэй. Харин гуравдугаар 10 хоногийн дунд, сүүлч үед дулаарч, бусад хугацаанд нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас эхний 10 хоногийн сүүлч, хоёр, гуравдугаар 10 хоногийн эхэн, дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орно. Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч багасах ч эхний 10 хоногийн сүүлчээс эхлэн, хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд, гуравдугаар 10 хоногийн эхэн үед олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтрэх төлөвтэй. Харин гуравдугаар 10 хоногийн дунд, сүүлч үед дулаарч, бусад хугацаанд нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас эхний 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн дунд, сүүлч, гуравдугаар 10 хоногийн дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орж, сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байна. Харин хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд, гуравдугаар 10 хоногийн эхэн үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, хоёрдугаар 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн дунд, сүүлч үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас эхний 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн эхэн, дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21