Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ

Ану
Өчигдөр

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026.01.19-өөс 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд) 481 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Хүний амьд явах эрхийн эсрэг 15, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 205, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Өмчлөх эрхийн эсрэг 157, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 72, бусад 3 хэрэг байна.

 Зөрчлийн шинжтэй 163,383 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 163,533 зөрчлийг шийдвэрлэсэн байна. 

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 162,311 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1222 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2232, Танхайрах 349, Хүний биед халдах 219, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 352, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 159,013, бусад 1368 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 63 иргэнд 17,855,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 288 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс гэмт хэрэг, зөрчлөөс сэрэмжлүүлэх үүднээс дурдвал:

Энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын орчимд иргэн Б-г суудлын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад нь иргэн Ч нь үйлчлүүлэх үедээ таксины төлбөр тооцооны улмаас маргалдаж улмаар жолооч Б-н нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироосон үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн Ч-ийн хүний амь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас хүний амь насыг хохироосон 186 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21