2025: Эрх баригчдад харш жил

Р.Ханджав
12 цагийн өмнө

Сөрөг хүчний нэгдэл

Энэ оны 8-р сарын 31 өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан Төрийн ордонд болж АН-ын даргад дөрвөн хүн нэр дэвшин өрсөлдөнөөс хамгийн олон буюу 196 хүний саналаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдсон юм. Ингэснээр бүтэн сонгуулийн гурван цикл дараалан ялагдал хүлээн АН-ын тухайд арай гэж эв зүйгээ олж нэгдсэн нь сүүлийн хэдэн жилийн хамгийн том ололт байлаа.

Эрх баригчдын эрх мэдлийн төлөөх тулаан

100 жилийн түүхтэй улс төрийн ууган нам хэмээн өөрсдийгөө тодотгосоор ирсэн МАН-д харш жил байлаа. Бүтэн 9 жилийн турш төр барьсан тэд удаад хэн илүү эрх мэдэлтэй вэ? гэдгээ үзлээ. Ёстой нөгөө “нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцав” гэдэг боллоо.  Тулааны тавцанд У.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтэй ах нар болон экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ЛО бүлэг мөн “ганц дайчин ганцаардахгүй” гэсээр МАН-ын ялалтын менежер Д.Амарбаясгалан нарын дунд явагдсан юм.

Тулаан дуусахад У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар ялалтын тугаа өргөсөн бол Л.Оюун-Эрдэнэ тийм ч их хохирол амсалгүй үлдсэн бол хамгийн том хохирогч нь Д.Амарбаясгалан болж хэлмэгдэгч нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болсон юм.

Харин хамаг том эрх мэдлийг Н.Учрал атгаж чадсан. Түүний хувьд “ах” намын тулаан эхэлсэн үеэс л дараагийн намын дарга гэсэн мэдээлэл хөвөрсөн ч хүлээцтэй байж чадсаны эцэст МАН-ын дарга хэмээх хамаг том даргын албан тушаалыг УИХ-ын даргын тамгатай хамт атгасан явдал байлаа. Гэхдээ түүний өмнө “ах” намын ялалтын буухиаг үргэлжүүлэх гэсэн хамгийн том сорилт тулгаран үлдсэн юм.

Тэгвэл эцсийн сумаа ч хайрлалгүй тавьсан Г.Занданшатарын тухайд Засгийн газраа хэрхэн яаж авч үлдэх вэ? гэсэн асуултын хариултыг олж чадахгүй хэвээр дахин түүний Засгийн газрыг унагахаар сөрөг хүчин ажиллаж эхэлсэн юм.

 Ядаж байхад “яр” гэгчээр эдийн засгийн нөхцөл байдал түүний талд байсангүй. Нүүрсний борлуулалт багассан нь төсөвт сөрөг нөлөөг үзүүлж 90-ээд оноос хойш анх удаа төрийн албан хаагчдын үр дүнгийн урамшуулалыг төр олгож чадалгүй он дуусаж байна.  

Дэлхийг байлдан дагуулсан Монголчууд

Орондоо орох завгүй олзлон тэмцэлдсэн улс төрийн дуулиан шуугианы хажуугаар эх орноо дэлхий дахинаа эерэг сайнаар сурталчилан таниулсан сайхан мэдээг спортын залуус ард түмэндээ дуулгасаар нэгэн оныг үдэж байна.

3х3 сагсан бөмбөгийн охид

Энэ жилийн 6-р сард манай улс 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Энэхүү тэмцээнд оролцсон манай улсын охидын шигшээ баг түүхэн амжилтыг авчирсан юм. Тэд сагсан бөмбөгийн эх орон болсон АНУ-ын баг тамирчдыг ардаа орхиж Дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирч чадсан юм. Тэдний энэ амжилт Монголчууд бидний бахархал болон үлдэж байна.

"Physical: Asia

Олон улсын стрийминг үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч "Netflix"-ийн алдартай контентуудын нэг болох "Physical-100"-ийн дараагийн шинэ улирал "Physical: Asia" нэртэйгээр азийн 8 орныг оролцуулсан. Тус шоу нэвтрүүлэг өнгөрсөн 9-р сард дэлхий даяар цацагдсан. Тус нэвтрүүлэгт манай улсын баг тамирчид оролцон хоёрдугаар байрт шалгарсан юм. "Physical: Asia” шоуны Монголын баг өөрсдийн тэсвэр тэвчээр, хүч чадлаараа эх орноо дэлхий даяар сурталчилсан нь бидний нэгэн бахархал болсон юм. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэрэлт монгол хүн та Б.Гэгээнгүн хүүд гэгээн амьдрал бэлэглээрэй 2026/05/27
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засд… 2026/05/27
Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчи… 2026/05/27
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардса… 2026/05/27
Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтан… 2026/05/27
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслий… 2026/05/27
Засгийн газар хуралдаж байна 2026/05/27
ИБУИНХУ-тай Бүсчилсэн хөгжлийн,хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажи… 2026/05/26
ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь… 2026/05/26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдаг… 2026/05/26
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламенты… 2026/05/26
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий … 2026/05/26
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлий… 2026/05/26
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод 2026/05/26
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2026/05/26
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Мо… 2026/05/25
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшү… 2026/05/25
“Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг ирг… 2026/05/25
МАН: Ирээдүйн өв сангийн хүүгийн орлогыг хүүхдийн хөгжилд зориулна 2026/05/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2026/05/25