Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцуулав

Одон
Өчигдөр

ЭЗХЯ, МҮХАҮТ хамтран "Бизнес ба бодлого" уулзалт зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч компаниудын төлөөлөлтэй эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн эрх зүйн орчин, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо.

ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр “Өнгөрсөн 30 жилд үндэсний компаниуд нөөц боломждоо тулгуурлан бойжсон бол төрөөс цаашид олон улсад өрсөлдөх, экспортлогч орон болохыг дэмжинэ” хэмээгээд тэдэнтэй хамтран ажиллаж, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэж байх ёстойг тодотгосон байна.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар тус яамны Хөгжлийн төсөл, хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтсийн дарга Б.Төгөлдөр ярихдаа, “Хувийн хэвшлийн эрх ашгийг хангах, төрийн оролцоог багасгах, бизнесийн үйл ажиллагаанд давхардсан хяналт, шалгалт хийхийг хуулиар хориглож байгаа. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчтай холбоотой гомдол мэдээллийг шуурхай шийдэж, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн бие махбодыг хамгаалах заалт тусаж байгаа. Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг бодит нөхцөлд нийцүүлэх ёстой. Цалин хөлсийг нэмэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх хувь хэмжээ саад болж байгааг тэмдэглэжээ.

Түүнчлэн бизнес эрхлэгчид далд эдийн засгийг ил болгох, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай, хувийн хэвшлийнхэнд хууль давж үйлчилж буй журам, зохицуулалт ихээхэн саад болж байгааг цэгцлэхийг хүсжээ. Мөн валютын ханшийн савлагаа нь хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд томоохон дарамт учруулдаг. Олсон ашгийнхаа тодорхой хэсгийг ханшийн зөрүүнд алдаж, ашиггүй ажиллах нөхцөл үүсдэгийг ч хэлж байлаа.

Нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл авах үйл явц удаан, хүндрэлтэй. Ажлын хэсэг тогтмол хуралддаггүйгээс хэдэн сараар хүлээх, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн алдагдал үүсдэг. Бизнес эрхлэгчид төрийн байгууллагууд хяналт, шалгалт, торгуулиас илүүтэй бизнесийг дэмжиж, боломж олгодог, хамтын ажиллагаанд суурилсан тогтолцоонд шилжих шаардлагатайг онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21