“Хүслийн шинэ жил 2026” хандивын аян


Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн дэргэдэх Хүүхэд судлаач оюутан клуб нь хүүхдийн эмчээр суралцдаг оюутнуудын нэгдсэн клуб юм.

Манай Хүүхэд судлаач оюутан клубийн жил бүр Шинэ жилийн баярыг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Хүслийн шинэ жил 2026” сайн дурын үйл ажиллагаа энэ оны 12-р сарын 27-ны өдөр болох гэж байна. Өмнөх жилүүдэд хотын алслагдмал хорооллуудад хүүхдүүдэд бэлэг, хувцас тарааж байсан бол 2 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа тэлэн Асрамжийн газарт шинэ жилийн баярыг ивээн тэтгэгч хувь хүн болон албан байгууллагуудтай хамтран дурсамж, инээд хөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм.

Арга хэмжээний хүрээнд:

  • Өвлийн өвгөн, цасан охины мэндчилгээ
  • Бэлэг гардуулах үйл ажиллагаа
  • Шинэ жилийн хөгжөөнт тоглоомууд
  • Клубын гишүүдийн жүжигчилсэн тоглолт, үзүүлбэрт мэндчилгээ
  • “Бидний шинэ жил” хамтарсан бүтээлийн цаг гэх мэт олон олон хөгжилтэй, дурсамжтай үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг

Тус арга хэмжээний зорилго нь асрамжийн газрын хүүхдүүдэд шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлж, халуун дулаан дурсамж, урам зориг, итгэл найдвар бэлэглэхэд оршдог. Та бүхний дэмжлэг, оролцоо нь олон хүүхдийн шинэ жилийг илүү аз жаргалтай, мартагдашгүй болгоход үнэтэй хувь нэмэр оруулах болно.        

Энэ жил илүү олон хүүхэдтэй асрамжийн газар сонгон баярлуулахаар зорьсон тул та бүхнийг сайн үйлсийн арга хэмжээнд хамтран ажиллаж, ивээн тэтгэгчээр оролцохыг хүндэтгэн хүсэж байна. Ивээн тэтгэлэг нь бэлэг дурсгалын зүйлс, санхүүгийн дэмжлэг болон бусад боломжит хэлбэрээр байж болох юм.                                                       

Бид өөрийн зүгээс:                                                            

  • Хүүхэд судлаач оюутан клуб фейсбүүк хуудас (7800 дагагчтай), Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль фейсбүүк бүлгэмд (46300 гишүүнтэй) хуудсаар дамжуулан ивээн тэтгэгчээр дурдан талархал илэрхийлэх
  • Арга хэмжээний үеэр болон холбогдох сурталчилгаанд байгууллагын нэр, лого байрлуулах                      
  • Арга хэмжээний зураг, видео тайланг байгууллагад хүлээлгэн өгөх                                                                
  •  АШУҮИС-ийн салбар сургуулиудын group mail-руу брэндийн танилцуулга, сурталчилгааг илгээнэ. (нийт 10 салбар сургуулийн идэвхтэй суралцаж буй 18 000 оюутанд)

                

                                                                   

Санхүүгийн хүсэлт:

Бид “Хүслийн шинэ жил 2026” арга хэмжээг амжилттай зохион байгуулахад 1,500,000₮ санхүүгийн төсвийг төлөвлөж байгаа юм. Таны дэмжлэг нь асрамжийн газрын хүүхдүүдэд өгөх бэлэг, тэдэнд зориулсан баярын ширээ, урлагийн үзүүлбэр зэрэгт маш том хувь нэмэр оруулах болно. Таны санал болгож болох бусад хамтын ажиллагааны хэлбэр, бүтээлч санааг бид дуртайяа хүлээн авч, хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна.  Бидний хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.                                                                    

Хүндэтгэсэн, хүсэлт гаргасан: 

ХСОК-ийн тэргүүн Б.Өлзий-Очир

Утас: 99182455, 99131593

                       Цахим шуудан: hsok.club@st.mnums.edu.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21