Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг  өргөн мэдүүллээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, зохицуулалтын үр ашигтай байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх ачааллыг багасгах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг сайд Ж.Энхбаяр тодотгов.

Хуулийн төсөлд төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахад баримтлах үндсэн зарчмуудыг тусгажээ. Тухайлбал, хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх, өмчийн халдашгүй байдлын, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн тэгш эрхийн, шударга өрсөлдөөний зарчмыг тусгасан байна.

Мөн   эдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого, төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагаа, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн талаар тусгасан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнуудад эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах, хууль бусаар өмчийг хураах, хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг гүтгэх,  эд хөрөнгийг сүйтгэх, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах зэрэг  үйл ажиллагааг хориглосон байна.

Хуулийн төсөл батлагдсанаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 6 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 16 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 17 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21