Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурлын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нарын хамт Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, нийт 1000 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийг 14 чиглэл бүхий салбарт ангилан, 251 “тусгай зөвшөөрөл”, 130 “энгийн зөвшөөрөл”, нийт 381 төрлийн зөвшөөрөл болгон бууруулж хуульчилсан. Өнгөрсөн хугацаанд тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрлийн төрөл ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэн хуульчлах, тодорхой төрлийн тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтыг холбогдох хуулиудад тусгах, бүрэн цахимжуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Салбар бүрийн зөвшөөрөл олголтыг нарийвчлан зохицуулах боломжгүй бөгөөд энэ төрлийн харилцааг хуульчлаагүй тохиолдолд эрх бүхий этгээдийн баталсан захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулдаг байна.

Зөвшөөрөл олгох үйл явцыг хөнгөвчлөх хүрээнд олон улсын байгууллагаас хийсэн судалгааны тайлан, гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалт, туршлагаас судлахад тусгай болон энгийн зөвшөөрлөөс гадна зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад мэдэгдэл хүргүүлэх замаар тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн зохицуулалт үйлчилдэг аж.


Иймд олон улсын жишгийн дагуу мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг бий болгож, зарим төрлийн тусгай болон энгийн зөвшөөрлийг мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр эрхлэх, тусгай зөвшөөрлийн төрөл ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэн хуульчлах, зөвшөөрөл эзэмшигчид тавих явцын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, зах зээлд нэвтрэхэд аж ахуйн нэгжүүдэд тулгардаг саад хоригийг багасгах хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Хуульд нийцээгүй захиргааны хэм хэмжээний акт, журмаар холбогдох харилцааг зохицуулж, зөвшөөрөл олголтыг хүндрүүлж байгааг арилгах, цахим болгож, зөвшөөрөл авах нөхцөлийг шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгохоор төсөл холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Үүний зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх аж.


Хуулийн төсөл батлагдсанаар үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бага эрсдэлтэй эсхүл нэг удаагийн шинжтэй, тодорхой хугацаанд үргэлжлэх, ахуйн хэрэгцээний зориулалт бүхий үйл ажиллагааг мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр эрхлэх боломжтой болох аж. Үүний тулд мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхой болгож, холбогдох журам, хяналт тавих зохицуулалтыг сайжруулж, мэдэгдэл хүлээн авах төрийн байгууллагын бүрэн эрх, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан байна. Түүнчлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зохицуулалт, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа доголдолгүй  тохиолдолд явцын хяналтаар шууд сунгадаг байх, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг цэгцлэх, багасгах, эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болох ач холбогдолтой юм байна,   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 6 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 16 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 17 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21