Саудын хунтайж "Барселона"-г 10 тэрбумаар авна


Саудын Арабын угсаа залгамжилсан хунтайж ибн Салман Аль Сауд Испанийн хөл бөмбөгийн “Барселона” клубийг худалдан авах боломжийг судалж байгаа ажээ.

Тэрбээр тус клубийг худалдан авахын тулд 10 тэрбум еврог санал болгож магадгүй байна.

Гэхдээ “Барселона” нь тус клубийн гишүүдийн хамтын өмч бөгөөд удирдлагын өвөрмөц загвартай тул түүнийг худалдах нь тун ээдрээтэй үйл явц юм. Гишүүд клубийн ерөнхийлөгчийг сонгох, стратегийн шинжтэй шийдвэр гаргахад оролцож, саналаа өгдөг.  

Өнөөдрийн байдлаар, тус клуб 2,5 тэрбум еврогийн өртэй байгаа бол зах зээлийн үнэлгээ нь 5,6 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй таван клубийн нэг болж байна.

Өдгөө 40 настай угсаа залгамжилсан хунтайж Мухаммед ибн Салман 2022 оноос хойш Саудын Арабын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа бөгөөд “Барселона”-г худалдан авах мөнгийг тус улсын Төрийн хөрөнгө оруулалтын сангаас гаргах бололтой. Тэрбээр улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн асуудлуудыг хариуцсан зөвлөлүүдийг удирддаг бөгөөд дэлхий спорт дахь Саудын Арабын оролцоог өргөжүүлэхэд гол үүргийг гүйцэтгэдэг.

эх сурвалж: KAZINFORM


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21