Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ


“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.12.12/ боллоо.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 онд эхэлсэн бөгөөд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн юм. 

Хүнсний хувьсгалын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оруулж, Монгол Улс 937 үйлдвэртэй болсон төдийгүй 1000 орчим нэр, төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлжээ. Мөн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 44 мянга гаруй ажлын байр бий болсныг ХХААХҮЯ-наас онцлон дурдав. 

2022 онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхэлж байх үед манай улс 1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортоор авдаг байсан байна. Харин хүнсний хувьсгал хийсэн 3.5 жилийн хугацаанд импортын хамаарал жил бүр 100 гаруй сая ам.доллараар багасаж, энэ оны 11 сарын байдлаар 379 сая ам.доллараар буурчээ. Тухайлбал, манай улс өндөгний хэрэглээнийхээ  45 хувийг л дотооддоо хангадаг байсан бол хүнсний хувьсгалын үр дүнд 80 хувь болж нэмэгджээ. Түүнчлэн 17 улс руу 400 гаруй сая төгрөгийн 77 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан байна. 

Г.Занданшатар: “Монгол өрх бүр хүнс үйлдвэрлэгч-Монгол Улс хүнс экспортлогч” байх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа юм. Цаашид үр дүнд бүрэн хүрэхийн тулд экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, зах зээлээ тэлэх, ЖДҮ, хоршоодод очих санхүүжилтийн хүртээмж, шударга байдал, хөрсний доройтол, үрийн чанар, малын эрүүл мэнд зэрэг асуудалд төр, хувийн хэвшил хамтдаа анхаарч, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.3 орчим их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2522 орчим аж ахуйн нэгж, иргэнд олгосон байна. Энэ хөдөлгөөн зогсох ёсгүй. Цаашид тогтвортой үргэлжилж, Монгол Улс экспортлогч болох ёстой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын хүнсээ худалдан авч хэвших нь үндэсний хөрөнгө оруулагчдаа дэмжиж, урам өгч буй хэлбэр. Цаашлаад эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт юм гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнд компаниуд үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, амжилттай борлуулж буйг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байлаа. Тухайлбал “Гарааны био ундарга” ХХК хүнсний хувьсгал эхэлж байх үед үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 3 жил гаруйн хугацаанд борлуулалтын орлого нь 10 дахин нэмэгдэж, амжилттай ажиллаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарт танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21