Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ


Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.12) Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын гишүүд “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 

 

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын шугамаар гэрээ хэлэлцээр нь байгуулагдаж УИХ-аас соёрхон баталсан хэрэгжиж буй гадаад зээл, тусламжийн нийт 116 төсөл байгаагаас гадаад төслийн зээлийн 89 төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслийн нийт зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл 14.5 их наяд төгрөг байгаа бөгөөд эдгээр гадаад

зээлийн гэрээний 95.5 хувь нь 2030 гэхэд дуусах аж. Гэтэл зээлийн ашиглалтын хэмжээ хангалттай түвшинд батлагдахгүй байгаагаас шалтгаалж эдгээр төслүүдийн хэрэгжилт удааширч, ямар нэгэн бодлогын өөрчлөлт хийхгүй тохиолдолд 10 гаруй жил хэрэгжих эрсдэл бодитоор бий болсон байна гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Тиймээс нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй, энгийн нөхцөлтэй гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд үр ашигтай ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлыг хангах, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан, 14 мега төслийн жагсаалтад багтсан, импортыг орлож, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх чадамжтай, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдол, үр ашиг бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хугацаанд нь санхүүжүүлэхэд холбогдох хуульд заасан төсвийн зардал, тэнцлийн хязгаарыг давахаар байгаа нь тухайн төслүүдийг зогсонги байдалд оруулж байна гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаа юм.

Иймд гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй зөвхен дээрх төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь тухайн жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд болох нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ, нэгдсэн тесвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээг нэмэгдүүлж болохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Уг хууль батлагдснаар стратегийн гол бүтээгдэхүүний импортын хэт хамаарал буурч, валютын гадагшлах урсгал эрс багасч, УИХ-аас соёрхон баталсан зээлийн гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, олон улсын хөгжлийн түнш байгууллагуудтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлнэ, төсөвт учруулах төслийн зээлийн дарамтыг багасгах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бусад шинэ зээлийн төслүүд хугацаандаа хэрэгжиж, Монгол улсын зээлжих зэрэглэл нэмэгдэх боломж бий болно гэж тооцоолжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21