Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа


Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад Улсын Их Хурлын 70 гишүүн хүрэлцэн ирснээр 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, 10 асуудал товлов.

Хуралдаанаар эхлээд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Уг төслийг Пүрэв гарагийн (2025.12.11) нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулахаар шийдвэрлээд байсан юм. Энэ дагуу дээрх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 81 гишүүний 68 нь буюу 84 хувиар дэмжив. Үргэлжлүүлэн тус хэлэлцээртэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулан батлуулах агуулга бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.


Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Энэхүү худалдааны түр хэлэлцээр байгуулахыг ийнхүү шийдвэрлэсэн тул холбогдох бэлтгэл ажлыг хангаж, уул уурхайн бус экспортыг дэмжин, хэрэглээний сагсанд байгаа тодорхой бүтээгдэхүүний үнийг бууруулах, инфляцыг бууруулах бодлого, нөхцөл бүрдэх боломж нээгдэж байна” хэмээгээд ажлын хэсгийнхэнд баяр хүргэж, хэлэлцээрийн бэлтгэл хангах талуудад хичээж ажиллахыг хүсэв.

Улсын Их Хурлаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг баталснаар олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашигладаг “Ерөнхий тэнцвэрийн загвар” (GTAP)-ын тооцооллын дагуу хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой байна. Монгол Улс хэлэлцээрийн хүрээнд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд руу 367 нэр, төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох ач холбогдолтой.



Дараа нь Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн, санал хураалт явууллаа. Пүрэв гарагийн (2025.12.11) нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхэлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллын талаарх санал хураалтыг хойшлуулахаар тогтсон юм. Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.


“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Пүрэв гарагийн (2025.12.11) нэгдсэн хуралдаанаар явуулсан бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 85 гишүүний 71.8 хувь нь дэмжснээр Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөл батлагдлаа.


“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Пүрэв гарагийн (2025.12.11) нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулсан юм. Улсын Их Хурлын 85 гишүүний 66 нь буюу 77.6 хувийн саналаар дэмжснээр төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох Улсын Их Хурлын тогтоол батлагдав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21