Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?


Энэ долоо хоногт Оюутолгойн бүлэг ордын нээлттэй сонсгол олны анхаарлын төвд байна. Эл сонсголд Оюу Толгойтой үг үсэг холбогдсон 300 гаруй гэрчийг дуудсан юм. Тэдний нэг нь Сангийн сайд асан С.Баярцогт. Түүний хувьд Оюутолгойн гэрээг үзэглэх үед Сангийн сайдаар ажиллаж байсан төдийгүй энэ асуудлын загалмайлсан эцэг гэж болохоор чухал хүмүүсийн нэг.

“Оюутолгойн гэрээний номыг надаас өөр бүтэн уншиж, судалсан хүн байхгүй” гэсэн нь ч үнэн. Тиймдээ ч сонсголд зориулж төрийн ордонд чемодан дүүрэн баримттай ирсэн цорын ганц, анхны монгол хүн болов.

Тэгвэл Оюутолгойн сонсголд хэлсэн түүний онцлох үгс юу байв. Сонирхоцгооё.

- “Оюутолгойг авах нь Оросуудын ашиг сонирхол шүү”. 

- "Оюутолгойн хөрөнгө оруулалт хийгдсэний хүчинд манай улс 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг амжилттай давж гарсан". 

- Та нар хаалттай хурал хий. Тэгвэл би яаж үүлэн чөлөөний наран дундуур энэ гэрээг хийж чадсан гэдгээ ярина! 

- "Монголчуудын хувьд өр гэдэг нь төлж чадахгүй болсон зээлийг хэлдэг. Гэтэл Оюутолгойн хувьд үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн л нэг хэлбэр. Англи хэлний financing debt, Монгол хэлний өр гэдэг 2 өөр ойлголт. Financing debt гэдэг санхүүгийн орчинд санхүүжилтийн бүх аргыг оруулдаг. Гэтэл Монголд өр гэдэг өөр ойлголт. Шууд ингэж орчуулж ярих буруу". 

- "Хан Ресурс" дээр бид эвлэрлийн гэрээ хийгээгүйгээс болж маш их алдагдал хүлээсэн. Ийм сургамжуудаа давтахгүй байх ёстой. Хүмүүс маш их улстөржиж байна.

 - "Дубайн гэрээгээр Оюутолгойн гэрээг муужруулсан. Манай Засгийн газрын алдаа нь өөрсдөө ажлаа хариуцахгүй, урд тал руугаа чихээд байдаг. Үе үеийн Засгийн газар үүнийг хийгээд л явах ёстой. 2009 онд энэ гэрээг байгуулсан. 2011 онд сайжруулсан. 2015 онд Дубайн гэрээгээр муужруулсан. 2019 онд сайжруулсан. Энэ Түр хорооны үр дүнгээр гэрээ сайжрах байх гэж бодож байна" гэв. 

Эцэст нь хэлэхэд "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол ямар үр дүнд хүрэхийг олон нийт өндөр хүлээлттэйгээр ажиглаж байна. Сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд нийт 84 гэрч оролцохоор байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан З.Энхболд, "Фортуна" Батбаяр, Л.Гүндалай, Д.Лүндээжанцан нар оролцохоор иржээ.

Оюутолгойн бүлэг ордын нээлттэй сонсгол энэ Баасан гараг хүртэл үргэлжлэх юм.

эх сурвалж: reelnews,mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 12 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 12 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02