УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уламжлалт, найрсаг харилцаатай ОХУ-тай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн бөгөөд хөрш орнуудын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж байгааг талууд уулзалтын эхэнд тэмдэглэв. Үүнд парламент, парламентын бүлэг хоорондын харилцаа чухал ач холбогдолтойг УИХ-ын дарга тодотгоод, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл болон Төрийн Думтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдаан 2023 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон. Тэгвэл парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдааныг ирэх оны эхний хагаст ОХУ-д зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Өнөөдрийн уулзалтаар улс төр, эдийн засаг, зам тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд талууд санал солилцлоо. УИХ-ын дарга Н.Учрал, өнгөрсөн 6 сарын 27-ны өдөр Минск хотноо үзэглэсэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлахаар төлөвлөж буйг дурдав. Тус хэлэлцээрийг байгуулснаар хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлээд зогсохгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, төрөлжүүлэх бодит боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. 

Үүний тулд үйлдвэрлэл эрхлэгчид тус холбооноос тавьдаг нийтлэг шаардлага, дүрэм журам, холбогдох стандартуудын талаар нэгдсэн ойлголттой, бодит мэдээлэлтэй байх нь чухал гэлээ. Түүнчлэн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, зам тээврийн салбарт хамтарсан бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, төмөр замын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо. Элчин сайд А.Н.Евсиков, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь бүхий л салбарт харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлдэг хэмээн тодотгов. Тэрбээр, ОХУ-ын хувьд Монголоос малын гаралтай болон мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгааг уламжиллаа. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлал, уулзалтуудын үеэр хэлэлцэж тохирсон санаачилгуудыг бодит ажил хэрэг болгоход бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

ОХУ-аас түлш, шатахууны тогтмол нийлүүлэлтийг таслахгүй байхад онцгой анхаарч буйг хэлээд, орон нутагт хангамжийг нэмэгдүүлэх зарим боломжуудаас дурдлаа. Цаашлаад “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулж, Монголоор дамжин өнгөрөх тээврийн урсгал, хүчин чадлыг нэмэгдүүлэх бодит санаачилгуудыг ярилцсан юм. Энэ үеэр Элчин сайд А.Н.Евсиков, баруун бүсийн аймгуудын нөөц, боломжид түшиглэн нийлүүлэлтийг төрөлжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой талаар тайлбарлалаа. Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг шинжлэх ухаанч төлөвлөгөөнд үндэслэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Ирэх онд Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохионо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21