Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно


Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, гэр бүлийн хүчирхийлэл байнга давтагдах шинжтэй, үүнээс урьдчилан сэргийлэх ажил үр дүн тааруу байгааг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байгаа талаар асуусан юм. Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хүн бүрт хамааралтай, чухал асуудал хэлэлцэх үеэр хуралдааны ирц хангалтгүй бна гэв. Хүүхдийн эрхийг хангаж, хамгаалахад хүн бүр үүрэг хүлээх ёстойг сануулсан түүний асуултад ажлын хэсэг хариулахдаа, гэрлэлт бүртгэгдсэн эсэхээс үл хамааран хүүхэд өв залгамжлах эрх эдэлнэ. Зөвхөн эцэг тогтоох хүсэлтийг шийдвэрлэснээр уг эрх үүсэхээр хуулийн төсөлд тусгасан хэмээв.

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй, хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд Өргөдлийн байнгын хороонд цөөн бус удаа хандсан болохыг, Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир, энэ хуулийг баталснаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах эсэхийг асуув. Тэрбээр, нэхэмжлэгч тал гэр бүлийн асуудлаар шүүхэд хандахдаа хүүхдийн тэтгэлгийг мартсан тохиолдол, жишээ олон бий. Тиймээс шүүх гэр бүл цуцлалтыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд тусгасан эсэхээс үл хамаарч, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалдаг жишиг тогтоох хэрэгтэй. Тэтгэлэг гэдэг нэр томьёоноосоо эхлээд, хэвшмэл ойлголт хандлагыг халахын төлөө ажиллах шаардлагатай гэсэн юм. Ажлын хэсгээс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалж, тэдний эрх, үүргийг хангаж, хамгаалах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэж онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, хүүхдээсээ алс хол ажиллаж, амьдарч байгаа эцэг, эхчүүдийн үүрэг, оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэрлэлтийг хуулийн төсөлд хэрхэн тусгасныг лавлахад, эцэг, эхийн тэжээн тэтгэх үүрэг гэрлэлтийн байдлаас үл хамааран хүчинтэй байх учраас газар зүйн байршлаас шалтгаалахгүйгээр үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаас зугатах боломжгүйгээр зохицуулсан гэж Ажлын хэсгийн төлөөлөл хариулав.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд асуулт тавьж, байр суурь илэрхийлж, хуралдаан даргалагч цагийг сунган, хэлэлцүүлж дууссаны дараа Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг хойшлууллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21