Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хүний нөөцийн ажилтан Сэлэнгэ амралтын баазад нас баржээ

Р.Ханджав
2025/12/02

Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн Инженер техникийн албаны ажилчид Булган аймгийн Хялганат тосгонд байрлах “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа Сэлэнгэ амралтын баазад өнгөрсөн 11-р сарын 13-15-ны өдрүүдэд сургалт зохион байгуулсан байна. 

Энэ үеэр тус компанийн ажилчид архи согтууруулах унда хэрэглэсэн байна. Улмаар тус компанийн хүний нөөцийн ажилтан О-ийн биеийн байдал муудаж Хялганат тосгоны эмнэлэгт очиж үзүүлсэн байна. Эмнэлэгийн зүгээс нөхцөл байдалд тохируулах тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд буцаад амралтын баазад ирсэн ч 15-ны өглөө О нас барсан байна. 

Харин дээрх хэргийн талаарх мэдээллийг Улаанбаатар дулааны сүлжээ компанийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа гадагш задруулахгүй байх үүргийг тухайн сургалтад очсон ИТА болон компанийн ажилчиддаа сануулсан байна.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ойрын хүн бөгөөд Ц.Даваасүрэн гишүүний үүсгэн байгуулсан “Дэлтэй цэнхэр” МСУХ-д харьяалагддаг аймгийн алдарт уяач цолтой хүн юм байна. Мөн түүнийг тус албанд тушаалд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрсөн 2024 оны 10-р сард томилуулсан гэж эх сурвалж хэлж байна.

Түүнчлэн өнгөрсөн зун “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа Сэлэнгэ амралтын баазтай нэг дор байрлах “Найрамдалын Эрдэнэс“ зусланд гэдэсний цусан суулга өвчний нян илэрч амрагч хүүхдүүд болон багш нар өвдсөн хэрэг гарсан нь тухай асуудалд ямар нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээлгүй өнгөрсөн билээ.

Энэ мэт эрдэнэт хүний амь нас эрүүл мэнд хохирсоор байхад өнөөдрийг болтол холбогдох албан тушаалтангууд болох Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын дарга Г.Ёндон, Сэлэнгэ амралтын баазын захирал И.Жаргалсайхан нараас хэн ч ямар нэгэн хариуцлга хүлээгээгүй хэвээр байгаа нь харамсалтай.

Мөн сургалт нэрээр халхавчилсан хяналтгүй “архидах” нөхцөл бололцоог бий болгосон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаад хэн хариуцлга тооцох вэ? Түүний энэ хайхрамжгүй үйлдлээс болж жирийн ажлаа хийж явсан эмэгтэй амь насаа алдаад байна.

9
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21