Арванхоёрдугаар сарын цаг агаар

Р.Ханджав
2025/12/01

Цаг уур орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. 

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Баруун аймгуудын нутгаар. Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12 дугаар сард агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөв гарчээ. Бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байх бололтой.  Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Гэхдээ агаарын температурын хувьд ОЖД-ийн орчим байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар, дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын дундаж температурын хувьд нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар дулаан, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар. Булган, Сэлэнгийн нутаг Хөвсгөлийн зүүн, Төвийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар агаарын дундаж температур дунджийн орчим байна. Сэлэнгэ, Булган, Төвийн ихэнх, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахаар байна. Цаашдаа хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байна. Агаарын дундаж температур сарын эхний хагаст ихэнх нутгаар  дунджийн орчим болон дунджаас 1-2°С-аар, сарын сүүлээр 1-4°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан байх бололтой.

Зүүн аймгуудын нутгаар. Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр агаарын дундаж температур ОЖД-ийн орчим байна.  Бусад нутгаар дунджаас хүйтэн Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орохоор байна. Сарын эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөв гарчээ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байна. Агаарын дундаж температур сарын эхний хагаст ихэнх нутгаар дунджийн орчим болон дунджаас 1-2°С-аар, сарын сүүлээр 1-4°С-аар хүйтэн байх юм. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар. Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар агаарын дундаж температур дунджийн орчим байна. Ихэнх нутгаар хур тунадас ОЖД-ийн орчим байх төлөв гарчээ. Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи шуурга шуурч, хүйтний эрч чангарахаар байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах бололтой. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан байх бололтой.

Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутаг тус бүрээр урьдчилан мэдээлнэ. Тухайлбал: 

-Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

-Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

-Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

-Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.  

 

Арванхоёрдугаар сарын агаарын температурын ОЖД нь Баян-Өлгийн ихэнх, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -24-30°C, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -10-16°C, бусад нутгаар -16-24°C хүйтэн байдаг.

Энэ сарын агаарын дундаж температур 1980-1981,1984-1986, 1994, 2001-2003, 2005, 2009, 2010, 2011, 2018, 2020, 2022, 2023 онд нийт нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байжээ.  Харин 1987-1991, 1995-2000, 2006-2008, 2013, 2015-2017, 2019, 2021 онд ОЖД-аас 1-3°С-аар дулаан байсан аж.

Сарын нийлбэр хур тунадас (цас) Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян–Өлгий, Ховдын баруун хэсгээр 2-8 мм, бусад нутгаар 0-2 мм цас ордог. Хур тунадасны хувьд 1979-1985, 1997-1999, 2005-2007, 2017, 2020, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Харин 1986, 1996, 2000-2002, 2008-2010, 2012, 2023 он харьцангуй ахиу хур тунадастай байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21