Монгол Улсын Их Хурлын даргаар Ням-Осорын Учралыг сонголоо

Р.Ханджав
2025/11/21

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Уг асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул "Монгол Улсын Их Хурлын даргаар Ням-Осорын Учралыг сонгохыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  82.5 хувь нь дэмжив. Иймд хуралдаан даргалагч “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг уншиж, танилцуулав. Тогтоолын эцсийн найруулгатай холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулав.

Үүний дараа шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэллээ. /бүрэн эхээр нь эндээс/ Тэрбээр хэлсэн үгэндээ, Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир миний бие ард түмнээс уг сурвалжтай, эх ундаргатай, ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж, хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлээд, ард түмний элч, төлөөлөгчдийн олон ургалч, үзэл бодлоо уралдуулах чөлөөт индэр, олон намын, сонирхлын олон бүлгийн өргөн төлөөлөл, оролцоотой парламент мэргэжлийн мэтгэлцээний өргөн талбар байлгахын төлөө хичээж ажиллах болно гэв.

Тэрбээр, Олон ургалч үзэл бодлоо уралдуулахын зэрэгцээ Монгол Улсын язгуур нийтлэг эрх ашиг гагцхүү шударга ёсонд суурилсан, эв эеэ хичээн, улс орныхоо илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээж ажиллацгаая. Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрж байх ёстой. Улсын Их Хурлын нэр хүнд гишүүн гэмт хэрэг шалгуулаад байгаагаас болж унаагүй. Улсын Их Хурлын нэр хүнд Улсын Их Хурлын гишүүн шалгуулахгүй байх давуу, дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч, ард түмэнтэйгээ адил хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө гэдгийг онцлон тэмдэглэсэн. 

Нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага хэрэгцээ, шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй.

Гуравдугаарт, олон ургалч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой.

Дөрөвдүгээрт, олон нийтэд илүү нээлттэй ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвших учиртай. Эдгээр дөрвөн зорилтыг Улсын Их Хурлын даргын хувьд баримталж ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барих парламентын засаглал бэхжих болно гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тодотголоо.

Түүнчлэн УИХ-ын дарга Н.Учрал, Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч, төлөөлөгч. Илүү тусгай эрх дархтай, ард түмэнд зааж, зааварладаг дарга нар бид биш. Улс төрийн намын бус, улс орны ард иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэн дээдэлж, нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, дэлхийн чиг хандлага, цаг үедээ нийцсэн хууль тогтоомжуудыг судалгаа шинжилгээ, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын өргөн идэвхтэй оролцоонд тулгуурлаж хэлэлцэн баталж байх нь та бидний онцгой үүрэг юм. Улсын Их Хурлаас батлан гаргасан хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, зөрчилдөж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилж, хууль тогтоох, Засгийн газарт хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлах, эрх зүйн иж бүрэн шинэчлэлийн төлөө хамтдаа ажиллахыг уриалав. Үүгээр чуулганы  нэгдсэн хуралдаан өндөрлөв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо Өчигдөр
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа 2026/07/12
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/07/11
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр н… 2026/07/11
"Мөнхөд орших Монгол" наадмын нээлт иргэдийг огшоолоо 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМ… 2026/07/11
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ … 2026/07/11
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сур… 2026/07/11
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшү… 2026/07/11
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий Ким Хе Гён "Чингис хаан" Үндэсний музейд… 2026/07/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ 2026/07/09
Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус х… 2026/07/08
Засгийн газар хуралдаж байна 2026/07/08
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ 2026/07/07
Наадмаар зургаан чиглэлд 32 автобус үнэгүй үйлчилнэ 2026/07/07
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион … 2026/07/07
ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАН… 2026/07/07