Биткоины ханш 5 хувиар унажээ

Р.Ханджав
2025/11/19

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн шийдвэртэй холбоотой макро эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас мягмар гарагт биткоины ханш 5.2 хувиар унаснаар сүүлийн долоон сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрчээ.

Дэлхийд хамгийн их эрэлттэй уг криптовалют мягмар гаргийн өглөөний байдлаар 90 100 ам.доллароор арилжаалагдаж байсан нь энэ оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо. Түүнчлэн түр хугацаанд 90 000 ам.доллароос доошилсон байна.

“CoinMarketCap” цахим хуудасны мэдээллээс үзэхэд, биткоин зэрэг дэлхийн криптовалютын зах зээлийн үнэлгээ сүүлийн 24 цагийн дотор 4.5 хувиар буурч, 3.09 их наяд ам.доллар болжээ. Ингэснээр мягмар гаргийн байдлаар биткоины ханш долоо хоногийн хугацаанд 15.3 хувиар унасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах шийдвэр дэлхийн санхүүгийн зах зээлийг донсолгосны дараа биткоины ханш 2025 оны дөрөвдүгээр сард 74 400 ам.доллар болж унаж байлаа.

Зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт ордог криптовалют болох эфериумын ханш мөн 5.4 хувиар буурч, 3013 ам.доллар болжээ. Дэлхийн крипто зах зээл нь мөнгөний бодлогын тодорхойгүй байдал, Холбооны нөөцийн сангийн гишүүдийн санал зөрөлдөөн, зах зээлийн үнэлгээний талаарх болгоомжлол зэргээс шалтгаалан хүнд цохилтод ороод байна. Макро эдийн засгийн тодорхойгүй байдал, корпорацууд биткоиноос татгалзаж байгаа, ашиг олох сонгодог аргуудыг сонгож байгаа зэрэг нь криптовалютын ханш унахад нөлөөлж байгаа бөгөөд биткоины ханш 100 мянган ам.доллароос доошилсоор байгаа нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд нөлөөлсөн гэдгийг шинжээчид онцолжээ.

эх сурвалж: Anadolu


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 2 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 12 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 13 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21