“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад оржээ

Р.Ханджав
2025/11/19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн өдрүүдэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажилласан юм. Хүнсний үйлдвэрлэлийн ууган компаниудын нэг “Газар шим үйлдвэр” компанийн тухайд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Сонсголонд 2508 м2, байцаа, лууван, сонгино, чинжүү, мөөг, жимс хадгалах хөргүүртэй зоорь барьж ашиглалтад оруулах гэж байна. Мөн Нидерландаас майонез, кетчуп үйлдвэрлэх машин, лонхонд савлах шугам, майонез, кетчупийг уутанд савлах машин зэргийг авчээ. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд  8.29 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол энэ онд 10.8 сая өсжээ. Мөн борлуулалтын орлого нь 35 хувиар өсөхөөр байна.

Тэгвэл “Очир дагинас” компани хоёр үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. 2005 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн тус компани өдгөө 156 ажилтантай, өдөрт 50 тн, жилд 13 мянган тонн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эргэлтийн хөрөнгийн 3.0, хөрөнгө оруулалтын 4.8 тэрбум төгрөгийн зээл авч нөөшилсөн бүтээгдэхүүн болон анхан шатны мах боловсруулах хоёр үйлдвэрээ ашиглалтад оруулсан аж. Мөн тоног төхөөрөмжийн гаалийн татварын хөнгөлөлтөд хамрагдаж, энэ онд 44 сая төгрөг авсан бол ирэх онд 133 сая төгрөг буцаан авах юм. Зээл авснаар үйлдвэрлэл болон хөргөлттэй зоорийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, өдөрт 35-40 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон тухай компанийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин танилцууллаа. Тус компани 2018 оноос гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хоёр төрлийн  бүтээгдэхүүнээ Солонгосын зах зээлд нийлүүлж байсан бол өдгөө 20 төрөл болж нэмсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэн, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтын төлөө хүчин зүтгэж, олон арван ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар 3000 гаруй аж ахуйн нэгжид 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоод байна. Үүний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий болсны зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 1000 гаруйгаар нэмэгдсэн.

Дээрх хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ. Зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд зээлийнх нь 60 хүртэл хувьд баталгаа гаргаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21