Төрийн шагналд анх удаа Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээлийг нэр дэвшүүлжээ

Р.Ханджав
2025/11/18

Монгол Улсын Төрийн шагналыг анх 1946 онд Д.Нацагдоржийн “Сүхбаатарын намтар” хэмээх түүхэн зохиолд олгож байжээ.

Зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог уг Төрийн шагналыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын шилдэг гарамгай бүтээлд хүртээх талаар журамлагдсан байдаг.

Тэгвэл энэ 2025 оны бүтээлд нэр дэвшүүлэхээр хүргэгдсэн бүтээлүүдээс амьдралын эх булаг, ундарга болсон устай холбоотой хамтарсан бүтээлийг Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн байна.

Тухайлбал Монгол Улсын гавьяат багш, физик-математикийн шинжлэх ухааны доктор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, химийн ухааны доктор, профессор О.Болормаа, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” нэгэн сэдэвт хамтын бүтээлийг дэвшүүлжээ.

Физик, химийн салбарын эрдэмтдийн баг 2012 оноос эхлэн 10 гаруй жилийн хугацаанд Монгол орны 304 сум, 3 тосгоныг гүний уст цэгүүдээс 1000 гаруй дээж авч, физик, гидрогеохимийн шинжилгээ хийж, эрдсүүдийг тодорхойлсон бөгөөд энэ ажлын чухал хэсгүүдийн нэг болох усны уран, хүнд элементүүдийн агуулгыг тодорхойлж, “Монгол орны ундны усан дахь уран” нэртэй сэдэвт хамтын бүтээл туурвисан байна.

Сонирхуулахад төрийн соёрхол хүртсэн зарим бүтээлийн статистикаас харвал ихэнхдээ утга зохиол, урлаг, дуу хөгжим давамгайлж байсан бол сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааны бүтээлд илүү их хүртээдэг болжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21