УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдсан гэх мэдээллийн УЧИР юу байв

Р.Ханджав
2025/11/04

Өнгөрсөн долоо хоногт /2025.10.30/ УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “сайн хүмүүжсэн тул хугацаанаасаа өмнө суллагдлаа” гэх агуулгатай мэдээлэл сошиалаар цацагдсан. Энэ талаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас тодруулахад “ Т.Аюурсайхан суллагдсан гэдэг ташаа мэдээлэл. Хугацаа нь дуусах болоогүй” гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл хэн гэгч ямар шалтгаан, зорилгоор Т.Аюурсайханыг санагалзаж, худал мэдээлэл сэвсэн бэ гэх асуулт сонирхол татаж байгаа юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр дээрх мэдээлэл цацагдсан өдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо хуралдсан бөгөөд энэ зүгээс тус мэдээллийг сэвсэн гэв.

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ажилладаг. Нэгэн цагт Ж.Сүхбаатар, Т.Аюурсайхан гэх мэт МАН-ын бас ч гэж боловсролтой, сэхээтэн дарга нартай байсан Чингэлтэйн намын хороог өдгөө даргадаа халтай дүүрэг гэх болсон. Ж.Сүхбаатарыгаа ногоон автобусны хэргээр, Т.Аюурсайханаа нүүрсний хэргээр хойдохыг нь уншчихсан учраас арга ч үгүй юм. Ийн эцэст нь дүүргийнхээ хилийн цэсийг эргэчихдэг аюулын ажилсаг “пороро” Н.Батсүмбэрэл тус дүүргийн намын хороог даргалах болсон.

Улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйл гэхээсээ илүү улс төрийн рингэн дээр хэн хүчтэй байна түүнийг дагаад намирчихдаг улстөрчдийг хөвөгчид гэдэг. Н.Батсүмбэрэл гишүүн чухамхүү тэрхүү хөвөгчдийн нэг. МАН-ынхан Г.Занданшатар ба Д.Амарбаясгалан гэсэн хоёр талд хар цагаанаараа, ус тосоороо ялгарчихсан байгаа энэ цаг үед Н.Батсүмбэрэл мэтийн хөвөгчид байдлыг ажин, хэн нь ялах бол тийшээ л нална даа, боломж олдвол кнопоо үнэ хүргээд зарчихна гэсэн ханцуйны бодолтой хөвж яваа. Тийм ч учраас дүүргийнх нь намын хорооны хурал болж, 11-р сарын 15-нд болох МАН-ын Их хуралд оролцох төлөөлөгчөө сонгох өдөр тэрээр Т.Аюурсайхан суллагдлаа хэмээх худал мэдээ сэвүүлсэн юм уу даа. Товчхондоо тун ч халуухан болох МАН-ын Их хурлын өмнөх жижиг түвшний “их” улстөржилт байсан аж.  

Эргэн сануулахад тус дүүргийг даргалж, “базаж” явсан экс гишүүн Т.Аюурсайхан, түүний найз  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг 2024 оны эхээр шүүх шийдвэрлэсэн байдаг. Нүүрэн дээрээ нүүрсний хэргээр ял авсан мэт боловч нэдэр дээрээ туг тахиулсан улстөрчид гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл нүүрсний гэх тодотголтой, эзэн холбогдогч хийгээд аргумент нь тодорхой бус гагцхүү МАН-ын томчуудын хоорондох толхилцоон, хагарлаас үүдэлтэй дуулиант хэргийг эцэст нь хэн нэгнийг биш нэжгээдийг яллаж олон нийтийн амыг хаах хэрэгтэй байсан. Тэр нь Т.Аюурсайхан тэргүүтнүүд байсан хэмээн улс төрийн хүрээнд ярьдаг.

Үнэхээр ч Т.Аюурсайханыг ялласан дүгнэлт нь нүүрсний ч биш, авилгал, албан тушаалын ч биш харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаах, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг гэмт хэрэгт холбогдуулан 3 жилийн хорих ял оноосон байдаг. Уг ялыг давж заалдах шатны шүүхээс 2 жил 6 сар болгон бууруулсан бөгөөд Т.Аюурсайхан ирэх 2026 оны нэгдүгээр сард суллагдана.

Тэрээр өөрийгөө “хонгилдуулсан” гэж үзэж буйгаа ч хэлж байсан бөгөөд хэрвээ нүүрсний хэргээр ял авах юм бол үлдсэн амьдралаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна гэж байсныг мартаж болохгүй. Ердөө 3 сарын дараа суллагдах тэрээр гарч ирээд юу ярих бол, хэний хулгай луйврыг илчлэх бол? Магад тэр гартаа тэсрэх бөмбөг атгаж суугаа. Хэзээ, хэрхэн дэлбэлэх бол гэхээс МАН-ын хурган дарга нараас авахуулаад томчууд нь хүртэл айж суугаа биз ээ.

эх сурвалж: reelnews.mn


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 11 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 11 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02