Хунтайж Эндрюгийн цол хэргэмийг хураажээ

Р.Ханджав
2025/10/31

Хунтайж Эндрюгийн үлдсэн цол хэргэмийг хурааж, хааны ордноос хөөн гаргах “албан ёсны” үйл явцыг Их Британийн хаан III Чарльз эхлүүлсэн гэж Букингемийн ордон мэдэгджээ. Тэрбээр одоо Эндрю Маунтбаттен-Виндзор гэж нэрлэгдэх юм. 

Хаан Чарльзын дүү, талийгаач хатан хаан II Элизабетийн хоёр дахь хүү Эндрю өөрийн зан авир болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгч, АНУ-ын санхүүч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан гэх шалтгаанаар улам бүр шүүмжлэлд өртөх болоод байгаа юм. Энэ сарын эхээр тэрбээр Йоркийн гүн цол хэргэмээ ашиглахаа болихоос өөр аргагүйд хүрсэн байна.

“Эндрю өөрийг нь буруутгасан мэдээллүүдийг үгүйсгэж байгаа боловч эдгээр зэмлэл шийтгэлийг хүлээх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байна” гэж Букингемийн ордноос пүрэв гарагт мэдэгджээ. Ж.Эпштейнийг буруутгаж буй гол хүмүүсийн нэг Эндрюгийн эсрэг мэдээлэл гаргасны дараа дээрх үйл явдал болж байна.

Америк, Австралийн иргэн Виржиниа Жуффре гэдэг эмэгтэйг нас барсных нь дараа гаргасан түүний дурсамж ном болох “Nobody's Girl” өнгөрсөн долоо хоногт Их Британид худалдаанд гарсан юм. Энэхүү номд уг эмэгтэй Эндрютэй гурван удаа бэлгийн харьцаанд орсон гэж бичсэн байна. Тэдгээрээс анхны тохиолдол нь түүнийг дөнгөж 17 настай байхад нь болсон гэнэ. Хунтайж түүний насыг зөв тааж, хүүхдүүдтэйгээ чацуу хэмээн ярьсан гэдгийг бичжээ.

Мөн 2011 онд бичиж байсан цахим захидлууд энэ сард дахин гарч ирсэн бөгөөд Эндрю Ж.Эпштейнтэй бүх холбоогоо тасалсан гэж мэдэгдсэний дараа ч түүнтэй холбоотой байсан нь ил болжээ. Эндрю албан ёсны цол хэргэмээсээ татгалзсан хэдий ч бэлгийн хүчирхийллийн талаарх В.Жуффрегийн мэдэгдлийг үгүйсгэсээр байна. В.Жуффре энэ оны дөрөвдүгээр сард амиа егүүтгэн нас баржээ.

Эндрю 2022 онд Нью-Йорк хотод В.Жуффрегийн гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд олон сая ам.доллар төлсөн байна. Тухайн үед тэрбээр буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй боловч бэлгийн мөлжлөгийн хохирогч болж зовж шаналж байсныг нь хүлээн зөвшөөрсөн байна.

Ж.Эпштейн 2019 онд бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүгдэх шүүх хурлаа хүлээж байхдаа шоронд амиа егүүтгэж нас баржээ. Тэрбээр өмнө нь хүүхэд хүчирхийлсэн хэргээр ял эдэлж байжээ. Түүний туслах Жислейн Максвеллийн хувьд өсвөр насны охидыг түүнд зуучилж байсан хэргээр 2021 онд 20 жилийн ял сонссон байна

эх сурвалж: DW


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 2 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 11 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 12 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 13 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21