Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ

Р.Ханджав
13 цагийн өмнө

Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт холбогдуулан хоёр сэжигтнийг баривчилсан талаар шүүх, цагдаагийн байгууллагын ажилтнууд ням гарагт мэдэгджээ. Уг хэрэг дэлхий нийтийг цочирдуулсан билээ. 

Парисын Прокурорын газраас мэдээлснээр, мөрдөгчид бямба гаргийн орой сэжигтнүүдийг баривчилсан бөгөөд тэдний нэг нь Парисын Шарль де Голлийн нисэх онгоцны буудлаас нисэхээр зэхэж байжээ. Францын “BFM” телевиз болон “Le Parisien” сонинд хоёр сэжигтнийг баривчилж саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн байна. Парисын прокурор Лоре Бекка ямар нэгэн үнэт эдлэл олдсон эсэхийг дурдаагүй байна.

Хэрэг явдлын талаар олон нийтэд мэдээлэх эрхгүй цагдаагийн ажилтан “Associated Press” агентлагт мэдээлэхдээ, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан 30 орчим насны хоёр эрэгтэйг баривчилсан гэжээ. Түүний хэлснээр, нэг сэжигтнийг Алжир руу нисэх гэж байхад нь баривчилсан байна. Түүнчлэн сэжигтнүүдийн нэгийг нь ДНХ-ийн ул мөрөөр олж тогтоосон гэдгийг нэмж хэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Л.Бекка мэдэгдэхдээ, шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд хэргийн газраас цуглуулсан 150 дээжийг шинжилж байгаа гэсэн юм.

Хамгийн олон жуулчныг хүлээн авдаг тус музейгээс хулгайч нар өнгөрсөн ням гаргийн өглөө 88 сая еврогийн /102 сая ам.доллар/ үнэ бүхий үнэт эдлэлүүдийг наймхан минутын дотор хулгайлсан юм. Гэмт этгээдүүд Луврын фасад руу ачаа өргөгч ашиглан авирч, цонхыг хүчээр онгойлгож, үзмэрийн тавиуруудыг эвдэж, үнэт эдлэлүүдийг хулгайлаад зугтсан байна. Музейн захирал уг явдлыг “аймшигтай бүтэлгүйтэл” хэмээн тодорхойлсон байна.

эх сурвалж: AP


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21