III Чарльз, Пап Лео нар хамтдаа залбирал үйлджээ

Р.Ханджав
2025/10/24

Их Британийн хаан III Чарльз, Пап лам Лео нар Ватиканы Систин сүмд пүрэв гарагт хамтдаа залбирсан нь 1534 онд VIII Хенри хаан Ромын сүмээс салан тусгаарласнаас хойш Английн хаан болон Католик шашны тэргүүн нарын анхны хамтарсан мөргөл болжээ. 

Зургаан сарын өмнө дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хамба лам нар Леог пап ламаар сонгосон тус сүмд латин магтан дуу болон англи залбирал цуурайтсан байна.

Лео болон Английн сүмийн хамба лам Стефен Коттрелл нар Систин сүмийн найрал дуу, хоёр хааны найрал дууны хамтлаг оролцсон ёслолыг удирдаж байх үеэр Английн сүмийн тэргүүн Чарльз Папын зүүн талд сууж байлаа.

Хэдийгээр III Чарльз сүүлийн гурван Пап ламтай уулзаж, Пап лам II Иоанн Павел, XVI Бенедикт нар Британид айлчилж байсан боловч тэдгээр уулзалтын үеэр хамтарсан залбирал үйлдэж байгаагүй ажээ.

Хаан Чарльз, хатан Камилла нар Ватиканд төрийн айлчлал хийж буй нь Католик сүм болон Англикан сүмийн хоорондох харилцаа холбоо таван зууны өмнө салснаас хойш ойртож байгааг харуулж байна.

Пап лам VII Клемент нь VIII Хенри хааны гэрлэлтийг цуцлахаас татгалзсаны дараа Католик сүм болон Англикан сүм 1534 онд албан ёсоор салж хуваагдсан түүхтэй.

эх сурвалж: Reuters


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21