УИХ-ын даргын суудлыг MCS авах уу

Р.Ханджав
2025/10/19

Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг УИХ гаргасан. Харин дараагийн УИХ-ын даргыг сонгох хүртэл УИХ-ын даргын үүргийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гүйцэтгэхээр болсон.

Өөрөөр хэлбэл УИХ-д хамгийн олон суудал аваад байгаа МАН-ын бүлэг дотор дараагийн УИХ-ын даргыг тодруулах албан бус сунгаа эхлээд байна. Төрийн гурван өндөрлөгийн нэг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болох энэ албан тушаалд очихыг хүсэж байгаа УИХ-ын гишүүд цөөнгүй бий. Тэр дунд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын нэр яригдаж байна.Тэгвэл тэдний хэн нь хэн бэ?

MCS гэх тодотголтой Л.Энх-Амгалан

Түүний хувьд УИХ-ын гишүүнээр тасралтгүй дөрвөн удаан сонгогдсон гэж байгаа. Түүгээр үл барам аль ч төрд нүүртэй хүн гэдэг шиг 2016 оноос хойш тасралтгүй давхар дээлтэй байсан. Давхар дээлтэй гэдэг нь тэрээр 2016 оноос хойш байгуулагдсан Засгийн газар бүрд багтаж сайдын албан тушаалыг давхар хашихаас гадна УИХ-ын дэд даргаар хүртэл ажиллаж байсан гээд ёстой л төрд хэрэгтэй “зайран” гэдэг шиг л байгаа хүн.

Мөн энэ удаагийн улс төрийн хүрээнд үүссэн хамаг том зодооны эх үндсийг тавьсан гэж дам ярьдаг. Энэ талаар УИХ-ын экс гишүүн Б.Уянга өөрийн цахим хуудсандаа “Их тэнгэрийн аманд тэр дундаа Ерөнхийлөгчийн өргөөнд болсон үйл явдлын талаар бичсэн байдаг. Ерөнхийлөгчийн зүгээс түүний УИХ-ын дарга болохоор амласан тул амлалтаа биелүүлэхийн тулд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг шахсан, харин Д.Амарбаясгалангийн тухайд УИХ-ын даргыг MCS-д хэзээ ч өгөхгүй гэсэн” талаар тодорхой бичсэн байсан. 

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч амлалтаа биелүүлэхийн тулд улс төрд том зодоон эхлүүлсэн байх магадлалтай мэт нөхцөл байдлыг үүсгэсэн. Нэг үгээр хэлбэл Л.Энх-Амгалан гэдэг хүнийг УИХ-ын дарга болгохын тулд Монгол төр нэг өдрийн дотор УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёроо нэгийг нь огцруулж нөгөөг нь чөлөөлсөн болж байна.

Юутай ч MCS гэдэг энэ групп өөрийн эрх ашгаа хамгаалах гэж цаг үргэлж улс төрд өөрсдийн хүмүүсээ байлгасаар ирснийг хэн хүнгүй хэлж ярьдаг. Харин энэ удаад шат ахин УИХ-ын даргын албан тушаалд санаархсан бололтой. Өөрөөр хэлбэл MCS УИХ-ын даргатай болохыг хүссэн байж магадгүй юм. Мөн Л.Энх-Амгалан гэдэг хүн бол MCS гэх групптэй салшгүй холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг.

Буурал хэмээх Ж.Энхбаяр

Монгол төрийн дэслэгч генерал Ш.Жадамбаагийн хүү гэдгээр Монголчууд мэднэ. Харин сүүлд улс төрд орсноор сайн гэхээс илүү муу нэртэй болсон энэ хүнд өөрийн гэх улс төрчийн өнгө аяс, харимз байдаг.
Тэгвэл энэ удаад “ждүчин” гэхээс илүү арай өөр өнцгөөр гаргая. Генералын гэр бүлийн хүмүүжил түүнд аливаад хатуужилтай үзэл бодолдоо үнэнч байх зарчмыг суулгасан нь сүүлийн өдрүүдэд өрнөсөн улс төрийн үйл явц тод томруун харуулж өгсөн.

Мөн 6 жилийн өмнөх улс төрийн хүрээнд болж өрнөсөн үйл явдал ч ч зарим хэвлэлээр бичигдэх болсон. Тэгвэл зургаан жилийн өмнө юу болсон талаар товч сийрүүлбэл. Одоогийн Ерөнхий сайдын зэрэг гүйцэтгэгч Г.Занданшатартай холбоотой түүх. 

УИХ-ын дарга М.Энхболдыг шударга тавын жагсаал цуглаан шахалтаар УИХ-ын даргаас буусан байдаг. Энэ цаг үед дараагийн УИХ-ын даргын сунгаа эрх баригч Ах нам дотор ид өрнөж байх үед Г.Занданшатар, Ж.Энхбаярын нэр яригдаж байсан аж. Тэр үед гэнэт л Ж.Энхбаярыг “ждүчин” гэж зогсоо зайгүй хэвлэлээр нүдэх болсон ингээд тэрээр өөрийн найздаа боломж олгон УИХ-ын даргын суудлыг тавьж өгснөөр Г.Занданшатар гэдэг хүн 6 жилийн турш парламентын толгойд сууж хоёр ч удаагийн Үндсэн хуулийн томоохон өөрчлөлтийг хийсэн байдаг. Дараагийн тохиолдол мөн л Г.Занданшатар гэдэг хүнийг дахин Ерөнхий сайд болгох тухайд асуудал хөндөгдөж байх цаг үед мөн л тэрээр дахин ухарч найздаа боломж олгосон. Ингээд Ж.Энхбаяр гэдэг хүний ачаар Г.Занданшатар дахин Ерөнхий сайд болсон ч удаан тогтож чадалгүй огцорсон.

Дээрх нөхцөл байдлаас харахад Ж.Энхбаяр гэдэг энэ хүн хэзээ хаана зогсолт хийх вэ? гэдгээ мэддэг хашир улс төрч гэдэг нь харагдаж байна. Харин тэрээр энэ удаад буулт хийж өгөх үү? гэдэг нь хамгийн сонирхолтой.

Концесчин гэх С.Бямбацогт

Ховдод бол босоо гэдгээ хэдийнээ нотолчихсон хүн. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон үеэсээ л яаж ийж байгаад л давхар дээлтэй болчихдог сэргэлэн нь дэндсэн нөхөр. 

Бас болоогүй Засгийн газарт багтах бүрдээ өөрийн хүсэл сонирхлоороо сайдын албан тушаалаа сонгодог гэх яриа ч бий. Энэ удаад тэрээр Г.Занданшатарын Засгийн газрын гал тогооч атгаж буй. Тиймдээ ч Засгийн газраа авч үлдэх гэж хүйтэн цаснаар Үндсэн хуулийн цэц рүү яаран сандран очиж маргаан үүсгээд буй.

Харин энэ бүх хичээл зүтгэлийн цаана нь албан тушаал дэвших гэсэн далд хүсэл байсан байх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын албан тушаалд очих гэж хамгийн их хүсэж байж мэдэх хүн нь С.Бямбацогт байх магадлал хамгийн өндөр.

Юутай ч Ах нам дотор ирэх өдрүүдэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн хоёр том албан тушаал болон Засгийн газрын гишүүн болох сайдын гээд бараг 20 гаран албан тушаал эзнээ хүлээж байгаа тул хэн хүнгүй завгүй болж нааш цааш гүйж “би гоё, би чадна” гэж яваа нь дамжиггүй юм.

Р.Ханджав



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэрэлт монгол хүн та Б.Гэгээнгүн хүүд гэгээн амьдрал бэлэглээрэй 2026/05/27
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засд… 2026/05/27
Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчи… 2026/05/27
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардса… 2026/05/27
Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтан… 2026/05/27
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслий… 2026/05/27
Засгийн газар хуралдаж байна 2026/05/27
ИБУИНХУ-тай Бүсчилсэн хөгжлийн,хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажи… 2026/05/26
ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь… 2026/05/26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдаг… 2026/05/26
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламенты… 2026/05/26
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий … 2026/05/26
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлий… 2026/05/26
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод 2026/05/26
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2026/05/26
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Мо… 2026/05/25
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшү… 2026/05/25
“Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг ирг… 2026/05/25
МАН: Ирээдүйн өв сангийн хүүгийн орлогыг хүүхдийн хөгжилд зориулна 2026/05/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2026/05/25