Түүх давтагдах уу

Р.Ханджав
2025/10/14

УИХ-д суудалтай улс төрийн таван намаас хоёр нам бүлэгтэй. Үүний нэг болох МАН-ын бүлэг 8 жилийн өмнөх шиг хоёр хуваагдсан нь өнөөдөр нотлогдлоо.

Өнөөдөр 11 цагийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 36 гишүүн бүлгээ хуралдуулах шаардлагыг бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд хүргүүлсэн байдаг.

Шаардлага хүлээн авснаас хойш цагийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн арга Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбар мэдээлэл өгч, төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд уулзалт зохион байгуулан намын гишүүдээ эвлэрүүлэх ажиллагааг хийж байгаа талаар мэдэгдсэн. Мөн намын бүлгийн хурлаа маргааш 12 цагт товлон зарласан тухайгаа мэдэгдсэн.

Гэтэл оройн 16 цагт шаардлага хүргүүлсэн МАН-ын бүлгийн 36 гишүүн бүлгийн хурлаа хийлээ. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн биеэр оролцон төсөвт өөрчлөлт оруулж багш, эмч нарын цалин болон өндөр насны тэтгэврийг нэмэх болсоноо танилцуулсан байна. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж дараагийн бүлгийн дарга сонгогдох хүртэл тус бүлгийн дөрвөн дэд даргын нэг болох У.Отгонбаяр бүлгийн даргын үүргийг гүйцэтгэхээр болсон талаар мэдэгдсэн юм.

Ийнхүү УИХ-д олонхыг бүрдүүлж байгаа 68 гишүүнтэй МАН-ын бүлэг албан ёсоор хоёр хуваагдан хоёр даргатай болж байна. Харин маргааш хуралдах МАН-ын бүлгийн хурлыг үлдсэн гишүүд нь хийх үү? гэсэн асуулт урган гарч ирнэ. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дэг зөрчигдсөн үү? гэх асуудал ч хөндөгдөх нь тодорхой болж байна. Мөн өнөөдрийн хуралдсан бүлгийн хуралдаанд МАН-аасаа хөөгдсөн Б.Энхбаяр гишүүнийг бүлгийн гишүүн гэж үзэх үү? Үгүй юу? гэдэг хүртэл яригдах нь тодорхой болж байна.

Юутай ч нэгэнтээ 32 ба 33 бүлэг хэмээн хуваагдаж байсан тэд энэ удаад дахин хуваагдаж найман жилийн өмнөх түүхээ давтах уу 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21