Нэг тэрбум еврогийн санхүүжилт олгох санамж бичгийг байгуулна

Р.Ханджав
2025/10/14

Монгол Улсын Засгийн газар Европын холбоо болон ЕХОБ-ын дэмжлэгээр нэг тэрбум еврогийн санхүүжилт олгох хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулна. 

Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлснээр энэ хамтын ажиллагаа нь дижитал шилжилт, уур амьсгал, эрчим хүч, тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг тэргүүлэх чиглэлд төвлөрч, Монгол Улсын ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих чухал алхам болох юм. Тус санамж бичигт ЕХОБ-ын Дэд ерөнхийлөгч Тереза Червинска, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд энэ сарын 15-нд Улаанбаатар хотноо болох “Монгол-Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр гарын үсэг зурна.

Монгол Улс, ЕХОБ-ын өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагаа, боломжийн талаар санал солилцохоор Европын хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ)-ны Дэд ерөнхийлөгч Тереза Червинска Монгол Улсад ажлын айлчлал хийж буйтай холбогдуулан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын тогтвортой хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ногоон шилжилтэд чухал хувь нэмэр оруулахыг онцолжээ.

Монгол Улс ЕХОБ-тай 2014 оноос хойш хамтран ажиллаж, нийт 144 сая еврогийн зээл, тусламжийн санхүүжилт аваад байгаа. Энэ хүрээнд уур амьсгалд тэсвэртэй, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, хотын олон төвт хөгжлийг дэмжиж, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21