УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг хоёр дахь удаагаа өргөн барилаа

Р.Ханджав
2025/10/13

УИХ-ын даргыг огцруулах тухай асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр дахин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид дахин өргөн барьсан байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг УИХ-ыг удирдах нь ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзэн УИХ-ын нэр бүхий 22 гишүүн өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдэгдсэн. Дээрх мэдэгдлээс хойш удалгүй тэдний шаардлага албажиж УИХ-ын тухай хуулийн 12.2.3-т заасны дагуу УИХ-ын даргыг огцруулах санал болон хувирсан. УИХ-ын даргыг огцруулах дээрх санал УИХ-ын нэр бүхий 57 гишүүн гарын үсэг зурсан нь аль хэдийн хэвлэлд нээлттэй болсон. Тэгвэл өнөөдөр нэгэнт УИХ-д өргөн барьсан бичгээ дахин УИХ-д өргөн барьсан нь анхаарал татлаа.

Магадгүй УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэх асуудлын тов дараалалд орж ирээгүй сандаргасан байж болох талтай. Нөгөө талдаа УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг хэлэлцэх тухай хуулийн хугацаа байхгүй УИХ-ын нэр бүхий гишүүдийг яарахад хүргэсэн байж болох талтай.

Хэдийгээр УИХ-ын даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх хуулийн тодорхой хугацаа байхгүй ч гэсэн энэ асуудлыг хэлэлцэхгүй орхиж болохгүй асуудал. Тиймээс эрт оройгүй УИХ-ын хэлэлцэх тов дараалалд орох нь ойлгомжтой.

Мөн дээрх мэдээллийг  УИХ-ын хэвлэл мэдээллийн газраас бус Засгийн гарын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас хэвлэлийнхэнд түгээсэн нь анхаарал татах нэг өнцөг.

Уг нь бол УИХ-д өргөн барьж байгаа хуулийн төсөл болон бусад асуудлын талаарх мэдээллийг УИХ-ын хэвлэл мэдээллийн газраас нэгдсэн байдлаар олон нийтэд мэдээлсээр ирсэн. Харин энэ удаад энэ зарчимыг Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар өөрчилсөн нь хачирхалтай төдийгүй сэтгүүлчдийн дунд төөрөгдөл үүсгэсэн асуудал боллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21