Д.Амарбаясгалангийн “ганцаардал”

Р.Ханджав
2025/10/13

МАН-ыг сүүлийн таван улс төрийн сонгуульд удирдан оруулсан хүн бол Д.Амарбаясгалан. Түүний удирдлага дор орсон сонгууль болгондоо МАН ялалт байгуулсан. Тиймдээ ч сүүлийн 9 жил дараалан МАН эрх баригч намын байр  сууриа хадгалсан хэвээр байгаа.

Тэгвэл энэ ялалтын менежер өнөөдөр ганцаардаж эхэлсэн үү гэдэг асуулт гарч ирсэн тул хариулт эрлээ.

Өнгөрсөн сар орчмын хугацаанд МАН дотор үүсээд байгаа нөхцөл байдал тогооноосоо хальж улс төрийн тогтворгүй байдал улам бүр гүнзгийрч байна. Тэр дундаа төрийн эрх барих дээд байгууллага, гүйцэтгэх засаглал хоёрын хямрал чинээндээ туллаа. 

Энэ нь ганцхан улс төрийн намын даргын сонгууль бус харин хэн нь илүү эрх мэдэлтэй вэ гэдгээ үзэх гэсэн тулаан болж хувирлаа.

Энэ тулааныг ашиглан эрх мэдэлд очих гэж хэсэг нөхөд улам бүр дэвэргэсээр байгаа нь нууц биш. Үүнтэй зэрэгцэн Д.Амарбаясгалангийн улс төр дэх энэ нэр нөлөөг бууруулахыг хүсэгчид цөөн биш тэр дундаа хажуу хавирганаас гарч ирсэн нь хамгийн гунигтай. “Нэгэнтээ найздаа муу хэлүүлэхгүй амьдрахыг хүсэж байгаа” тухайгаа хэлж найзыгаа өмгөөлж байсан Д.Амарбаясгаланг хамгийн их хорлосон хүн нь түүний цээжээрээ хамгаалсан найз болох Л.Оюун-Эрдэнэ гэдэг нь нотлогдож байх шиг.

Мөн Д.Амарбаясгаланг улс төрөөс “арчиж” хаях ажиллагааг  түүний найз Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр санаачилж, нэгэнтээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шударга ёсны илд” болсон Б.Энхбаяраар гүйцэтгүүлсэн байх магадал өндөр байна. Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгаланг “нүүрсчин” болгосон хүн нь Л.Оюун-Эрдэнэ гэж улс төрийн хүрээнд яригдаад зогсохгүй  Ерөнхий сайд Г.Занданшатар хүртэл итгэсэн тухайгаа өнгөрсөн баасан гарагт хуралдсан ТББХ-ын хурал дээр хэлсэн.

Тэгвэл Д.Амарбаясгаланг ганцаардуулах тактик ингэж эхэлсэн. Юун түрүүн Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнэтэй хамт байгаа гэх ойлголтыг нийгэмд үүсгэж хэдэн талаас нь сайтар сэвж  өгсөн. Ингэснээр МАН-ын даргын сонгуульд нэр дэвших шийдвэр гаргаж ялалт байгуулсан нь хүртэл Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой мэт нөхцөл байдлыг үүсгэсэн.  

Гэтэл үнэндээ Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэтэй хамт байгаагүй гэдэг нь цаг хугацааны явцад ил тод болж ирлээ. Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгаланг “ганцаардуулах” ажиллагаа маш амжилтай болж хэрэгжиж байна гэсэн үг.

Энэ бүх үйл явц эцэстээ Д.Амарбаясгалан гэдэг улс төрчийн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх чадамжийг  бууруулах эрсдэлийг дагуулж байна.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21